БНХАУ цэргийн зардлаа долоон хувиар нэмнэ

Өмнөд хөршийн эрх баригчид энэ онд батлан хамгаалах салбарын зардлаа долоон хувиар нэмэгдүүлэхээр болжээ. Ши Жиньпиний гурав дахь бүрэн эрхийг баталгаажуулах учиртай, Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын үеэр энэ талаар албан ёсоор зарласан байна.
БНХАУ-ын батлан хамгаалах зардал нь жилийн 225 тэрбум орчим ам.доллар байдаг нь АНУ-аас хамаагүй бага. Гэхдээ Бээжин цэргийн зардлаа “дарж“ мэдээлдэг гэдэгт шинжээчдийн ихэнх нь санал нийлдэг.
Ерөнхий сайд асан Ли Көцян тэтгэвэрт суухынхаа өмнөх сүүлийн ярилцлагадаа БНХАУ-ыг тогтоон барих оролдлого нэмэгдсээр байгаа гээд, “Батлан хамгаалах салбарын хүчин чадал, чадавхыг бүх түвшинд сайжруулах шаардлагатай” хэмээн онцолсон юм.
БНХАУ-ын эдийн засаг жилд 5 орчим хувиар өсдөг байхад батлан хамгаалах зардлыг долоон хувиар өсгөж буй нь Бээжин энэ чиглэлд ихээхэн анхаарал хандуулж байгаагийн илрэл ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.