СПОРТ

“Ливерпүүл”-ийн “Манчестео Юнайтед”-д шигтгэсэн долоон гоол ба М.Салахын гурван дээд амжилт

Английн Премьер лигийн “Ливерпүүл” баг өнгөрсөн шөнө “Манчестер Юнайтед”-ыг 7:0-ээр хожиж, түүхэн ялалт байгуулсан билээ. Энэ нь “Хотон шувуунууд”-ын хувьд “Улаан чөтгөрүүд”-ийг хамгийн хол хожсон тохиолдол нь болсон юм. Тэгвэл энэ нь тоглолтын ганц тодотгол биш аж. Тодруулбал, дараах содон үзүүлэлтүүд бүртгэгджээ.

“Ливерпүүл” Премьер лигт тав дараалж хожигдсонгүй. Тэд “Кристал Пэлас”-тай тэнцэж, үлдсэн дөрөвт нь хожжээ. Бөмбөгний харьцаа 13:0.

Тоглолтод гурван тоглогч хоёр гоол оруулсан ч мэргэжилтнүүд гол баатраар Мохамед Салахыг нэрлэж байна. Тэрбээр урьд жилүүдэд “Манчестер Юнайтед”-ын хаалгыг тогтмол мялааж ирсэн ч энэ удаагийн дубль онцгой байж. Тэрбээр Топ 5 лигт анх удаа 20+ гоол оруулж, 10+ дамжуулалт өгчээ. Өөр нэг том амжилт тогтоосон нь, багийнхаа төлөө 129 гоол оруулан, Робби Фаулерын дээд амжилтыг эвдсэн байна. Егрипет довтлогч 204 тоглолтод 129 гоол оруулжээ.

Мөн Премьер лигт “МЮ”-ын хаалганд 10 гоол оруулсан анхны тоглогч болжээ. Өмнөх дээд амжилтыг нь алдарт Алан Ширер эзэмшиж байж. М.Салах өрсөлдөгчөө бутнирргэж, дээд амжилтуудыг эвдсэнийхээ дараа “Гэртээ харьж, баяраа гэр бүлийнхэнтэйгээ хамт багваахай цэцэгний хандтай цай ууж тэмдэглэнэ” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button