Гадаад мэдээДЭЛХИЙ

А.Гутерриш: Баян улсууд ядуудаа жилд 500 тэрбум ам.доллар өгөх хэрэгтэй

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Катарт болж буй буурай хөгжилтэй улсуудын чуулга уулзалтын үеэр чинээлэг улсуудад хандаж, “Жилд 500 тэрбум ам.доллар ядуу улсуудад өгч, 1.1 тэрбум хүний амь насыг авран хамгаалах”-ыг хүсжээ. “Ядуу буурай улсуудад одоо урьд, урьднаас илүү тусламж хэрэгтэй цаг үе ирээд байна” гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.

500 тэрбум ам.доллар гэдэг нь “Хөгжингүй” гэх ангилалд багтаж буй улсуудын ДНБ-ий 0.15-0.2 хувь бөгөөд А.Гутерришийн санаа нь тэдгээр улс орнууд ДНБ-ээсээ энэ хэмжээний мөнгийг нийгмийн хариуцлага маягаар ядуу улсууд руу тогтмол гадагшлуулж байх явдал аж.

А.Гутерришийн хэлснээр, дэлхийн банк, санхүүгийн тогтолцоо нь баян чинээлэг улс орнуудад ээлтэй, тэдний хувийн ашиг сонрирхолд нийцүүлсэн байдлаар бүтээгдсэн тул олж буй орлогоосоо заавал хариуцлага хүлээх ёстой гэнэ.

Дэлхийн бууруай хөгжилтэй улсуудын тав дахь чуулган энэ сарын 5-9-нд Катарын Доха хотноо болж байна. Өмнө нь 10 жилд нэг удаа болдог байсан уг хурал Цар тахал, Украины дайнаас үүдэлтэй хүнд нөхцөл байдлын улмаас 2021 оноос хойш хоёр дахь удаагаа болж буй нь энэ юм.    

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эрдэнэ
Эрдэнэ
2023-03-06 21:18

Ленин ах шиг яридаг нөхөр үү ккк

Зочин
Зочин
2023-03-07 00:50

Дайны золиос нь жижиг буурай орнууд.АНУ л мөнгө олдог

Холбоотой мэдээ

Back to top button