СПОРТ
Майкл Чандлер: Конорыг хоёрдугаар үед дуусгана

Холимог тулааны UFC холбооны хөнгөн жингийн шилдэг тулаанч Майкл Чандлер Конор Макгрегорыг ялж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Тэд холбооноос зохимон байгуулдаг The “Ultimate Fighter” шоунд тус бүр баг дасгалжуулан хоорондоо өрсөлдөж байгаа бөгөөд дууссаныхаа дараа дэвжээнд халз тулалдах юм.
Майкл Чандлер уг тулааныхаа талаар “Конорыг сүүлийн хоёр долоо хоног ажиглалаа. Тэгээд түүнийг зүгээр цохих биш, хоёр гараараа нүдэж, босоо хэвтээ аль ч байдлаас хүссэнээ хийж болохыг мэдлээ.
Конорыг хоёрдугаар үед дуусгах болно. Энэ бол миний маш итгэлтэй байх үедээ л мэдэрдэг “Мистик Мак”-ийн таамаглал” хэмээн ярьжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.