Гадаад мэдээДЭЛХИЙ
Япончууд шинээр бүтээсэн пуужингаа устгалаа

Японы улс өнөөдөр хөөрөх үйл явц нь амжилтгүй болсны улмаас шинээр бүтээсэн пуужингаа өөрсдөө устгахаас өөр аргагүй байдалд оржээ.
H3 гэх энэ пуужин нь сүүлийн 30 жилд Японд бүтээгдсэн пуужингуудаас хамгийн том нь байсан гэнэ. Харамсалтай нь, хоёр дахь хэсэг салах үйл явц удааширсан тул устгажээ. Энэ бүтэлгүйтэл нь Японы агаар, сансрын тагнуулын албаны хувьд том бүтэлгүйтэл болсон гэж ВВС агентлаг бичжээ.
Хэрвээ туршилт амжилттай болсон бол тус алба Илон Маскийн “Сансрын такси” хэмээх “SpaceX Falcon 9”-өө хамаагүй бага өртгөөр нислэг үйлдэхээр байсан гэнэ. Мөн өөрсдийн бүтээсэн дурын хиймэл дагуулаа тойрог замд оруулах байжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.