Нийгэм мэдээ

Таны мэдлэгт: Түүх өөрчилсөн МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД

Монгол эмэгтэйчүүд эртнээс төрийнхөө хамгаалтад сүр хүчтэйгээр амьдарч иржээ. Эртний монгол улсын үед эмэгтэйчүүдийг хамгаалсан төрийн хатуу чанд хууль үйлчилж байсан аж. Монгол эрчүүд эмэгтэй хүнийг хайрын дээдээр хайрлаж байсныг "Монголын нууц товчоо" зэрэг түүх уран зохиол, хууль цаазын дурсгалт бичгээс харж болно.Тэд эмэгтэйчүүдээ Гоо марал, Алун Гуа, Монголжингоо, Баргужин гоо гэх зэргээр эрхэмлэн хүндэтгэж байжээ.

Тэгвэл эр хүний итгэл хайрыг даагч Монгол эмэгтэй гэж хэн бэ? 

Марко Пологийн тэмдэглэлд  "Монгол эмэгтэйчүүд нум сумаар харваж чаддаг, моринд гарамгай, эрчүүд нь дайнд мордсон нөхцөлд ар талын бүхий л үүргийг тэд гүйцэтгэдэг, итгэл даах хүмүүс" гэж Монгол эмэгтэйчүүдийн эд бах, зориг хатуужлыг тодорхойлон бичсэн байдаг.

 Монголын түүхийн аль ч номд өнөөдрийн түүхийг бичилцсэн хамгийн чухал хүмүүс бол эхнэрүүд, ээжүүд, эмэгтэйчүүд байдгийг харж болно. 

Тэд эр нөхрийнхөө итгэлийг дааж, эхнэрийн үүргээ сайн гүйцтэхээс гадна эх орноо хамгаалах, энх тайван байдлыг сахиж, улс Монголынхоо тусгаар тогтнолын төлөө халуун амиа хайрлалгүй зүтгэж байсан. 

Түүхэнд цохогдон үлдсэн агуу Их Монгол улсын амжилтад хатдын үзүүлсэн нөлөөг тоочоод баршгүй.  Иймд өнөөдрийг хүртэл Монголын түүхэнд хувь нэмэр өөрчлөлт оруулж чадсан монголын түүхэн эмэгтэйчүүдийг танилцуулж байна. 

Мандухай сэцэн хатан

Мандухай сэцэн хатанг Монгол түмний хамгийн хүндтэй хатан гэдэг. XIV-XV зууны Их Монгол Улсын задрал эрчээ авч, алтан ургийн ноёрхол мөхөн, төр угсаа залгамжлах алтан ургийн хүнгүй, хаан суудал хоосорсон цөвүүн цагт хатан зориг, сэцэн ухааныхаа хүчээр Монголын төрийг дахин сэргээж чадсан.

Алунгоо эх

Алунгоо эхийг зарим хүмүүс үлгэр домгийн хатан гэж ойлгодог. Тэгвэл Алунгоо эх нь 900-гаад оны үед буюу Х зууны үед амьдарч  байсан түүхэн хүн бөгөөд язгуурын Монгол хаадын элэнц эмэг юм.

Алунгоо эх Монголчууд эв эеэ нэгтгэвэл багцалсан таван сум мэт бат бэх болж,хэнд ч хялбар үл дийлдюү хэмээн сургасан ба тэр үеэс Монгол хаадыг тэнгэр язгуурт гэх болжээ.

Өэлүн үжин

Өэлүн үжин нь Монголын түүхийн язгуурын гурван хатны нэг юм. Тэрээр Их Монгол улсын төрийг байгуулалцаж явсан гавьяат эх юм. Есүхэй баатар нас нөгчихөд овог аймгаа хамгаалан үлдэж чадсан. Хубилай сэцэн хаан 1266 онд өндөр эмэг Өэлүн хатныг төрийн эх хатнаар нэхэн өргөмжилсөн байдаг.

Бөртэ үжин

Бөртэ хатан бол Чингис хааны авааль гэргий бөгөөд Дай Сэцэний охин болно. Тэрээр эр нөхөр Тэмүжиндээ хань түшиг болж, олон удаа Чингис хааныг ятган сэнхрүүлж янз бүрийн улс төрийн хямрал аюулыг амжилттай даван туулж, Их Монгол улсыг байгуулах ба хамгаалан хөгжүүлэхэд баларшгүй гавьяа зүтгэл үзүүлжээ.

Монголын сүүлчийн их хатан Дондогдулам

1874 онд Халхын Хөвчийн Жонон бэйс Сангилагдоржийн хошууны нутагт Цэндийн гэр бүлд нэгэн охин мэндэлсэн нь хожмын Монгол Улсын төрийн хатан болох хувьтай байжээ. 1911 онд Монголчууд тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж VIII Богдыг хаан өргөмжлөн Дондогдуламыг хатан хааны сэнтийд залсан

Анастасия Ивановна Филатова

БНМАУ-ын төрийн тэргүүн асан Ю.Цэдэнбалын эхнэр, БНМАУ-ын тэргүүн хатагтай, орос үндэстэн бөгөөд Анастасия Ивановна Цэдэнбал-Филатова гэж нэрлэгдэх болсон юм. Түүнийг монголын улс төрд, ялангуяа нийгэм, боловсролын хөтөлбөрүүдэд чухал үүрэг гүйцэтгэсэн.

Сүхбаатарын Янжмаа

Нэмэндэйн Янжмаа нь Монголын төрийн зүтгэлтэн, жанжин Дамдины Сүхбаатарын гэргий. Сүхбаатарыг нас барсны дараагаар тэрээр нөхрийн нэрээр овоглох болж, Сүхбаатарын Янжмаа гэгдэх болжээ.Тэрээр Монголын эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлыг шийдэж өгсөн баатар юм. Түүнийг Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын гишүүд “Хүндэт удирдагч” хэмээн өргөмжилсөн байдаг. Мөн Москвад болсон Дэлхийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны хуралд Н.Янжмаа нь зохиолч Э.Оюуны хамт оролцож, Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг тус холбооны гишүүнээр элсүүлж байжээ.

Монгол Улсын анхны эмэгтэй сайд Пунцагийн Долгор

П.Долгор нь эрдэм номтой хүн байсан бөгөөд улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо хэрэгтэй гэдгийг харуулж чадсан.

Тэрээр 1929 онд Чандмана аймгийн Жаргалант хотод намын хорооны эмэгтэйчүүдийн зохион байгуулагчаар томилогдон  ажиллаад 1930 онд Эрүүлийг хамгаалах яамны сайдаар томилогдон 1933 он хүртэл ажиллажээ.

Отрядын Гүндэгмаа

Гүндэгмаа нь спортын ертөнц дэх эмэгтэйчүүдийн хүч чадлыг харуулж чадсан нэгэн. Тэрбээр олимпоос гар буудлагын төрлөөр медаль авсан Монголын анхны эмэгтэй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-10 07:34

Чингэсийн удмыг таслуулчих�##�гүй үлдээх гэж амь өрсөн тэмцэж явсан Баянмөнх даян хааны удмын эх Самар хатан яасан бэ. Том гарчигийн дор хамаагүй хольж бичжээ. Нийт 34 мундаг хатан түүхэнд байдаг гэж уншсан. Сүүлийн Дондогдулам хатнаас эхлээд өөр гарчиг хаягтайгаар бичвэл таарах байх . Тэд хэдий мундаг ч гарчиг нь таарсангүй

Зочин
Зочин
2023-03-10 17:13

Монголыг их хатдын нууц товчоо гээд америк нөхөр мундаг ном бичсэн шүү .Хатад бичиж байснаа юу ч болоод явчихав

бүсгүй
бүсгүй
2023-03-10 21:18

О.Гүндэгмаа гээд солиорч согтуу байжээ

Холбоотой мэдээ

Back to top button