Гадаад мэдээДЭЛХИЙ

Хятадууд Швейцарийн банкуудаас хадгаламжаа татаж эхэлжээ

Швейцарийн томоохон банкны удирдлагууд БНХАУ-ын харилцагчид нь мөнгөө эргүүлэн татаж эхэлсэнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Тэд үйлчлүүлэгчдийнхээ энэ үйлдлийг барууны орнуудаас ОХУ-д тавьсан хоригтой холбож тайлбарласан байна. “Financial Times” энэ талаар мэдээллээ.

Швейцарийн хамгийн том 10 банкны зургаад нь БНХАУ-ын харилцагчид мөнгөө татаж байгаа байдал ажиглагдсан байна. Үйлчлүүлэгчид нь мэдээжийн хэрэг, маш чинээлэг хүмүүс тул банкинд багагүй хохирол учруулах нь одооноос мэдэгдэж буй юм байна.

Банкуудын удирдлага “Швейцарь улс ОХУ-Украины дайны асуудлаар төвийг сахисан байр сууринаасаа татгалзаж, ОХУ-ын эсрэг зогссон нь хятадуудад болгоомжлол төрүүлсэн” гэж хэвлэлд ярьжээ.

Швейцарийн ДНБ-ий 10 орчим хувийг банк санхүүгийн салбар бүрдүүлдэг. Тэгвэл банк санхүүгийн салбарын орлого ашгийн багагүй хувийг Ази, тэр дундаа БНХАУ-ын харилцагчид өгдөг байна.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
тийм дайнаас болсон
тийм дайнаас болсон
2023-03-09 09:24

Вангагийн зөгнөлөөр энэ оны эцсээр дэлхийн 3-р дайн Европд эхлэх сурагтай байна лээ. Нэг т##д нь Европын холбоо, АНУ нөгөө т##д ОХУ, Хятад, Энэтхэг гэсэн томчууд /Хятад Энэтхэг 2 ноёлох их хүслээсээ болоод нууцаар Оростой нийлж байгаа, дээр нь хамгийн их хүнтэй -дайнд хэдэн саяаар явуулсан ч хохирохгүй гэсэн бодолтой 3/ байна. тиймээс одоо Хятадуудын хувьд Европ аюултай газар болсон.

Зочин
Зочин
2023-03-09 09:35

ОРСУУДЫГ БОЙКОТЛООД БАЙСАН.ДАРААГИЙНХАН НЬ ХЯТАД ГЭЭД БАРУУН ЕВРОПЧУУД ЯРИАД ЭХЛЭЧИХСЭН ШҮҮ ДЭЭ.ТЭГЭХЭЭР ШВЕЙЦАРЫН БОЛОН БАРУУНЫХАНД МӨНГӨӨ ХИЙЖ ЦАРЦААЛГАХ ТЭНЭГ УЛС , ХҮН БАЙХГҮЙ ШҮҮ ДЭЭ

Зочин
Зочин
2023-03-09 11:16

Төвийг сахидаг гэдэг Швейцари барууныхны атганд орснуу

Зочин
Зочин
2023-03-09 12:11

Болж сайн бна. Зөв зүйл бна.

Зочин
Зочин
2023-03-09 12:12

Удахгүй Тайвань руу дайрна. Тэгэхлээр мөнгөө царца##гаж ##дахгүй гээд авч бгаам бна

Зочин
Зочин
2023-03-09 13:23

Англи,Амкрикийн импери##истүүд гэж л үзэн ядаж өссөн юмсан, Орос,Хятадын фашистууд гэж "хайрлаж" өтлөх ёстой болж бна уу ?!

Уншигч
Уншигч
2023-03-09 16:52

Манайх руу бага гэлтгүй хөрөнгө нь орж ирэх байх, тэнд хадг##снаас манайд хөрөнгө оруул, бид нүүхгүй, бас ##ь нэг т##д ч орохгүй, мөнхийн хөрш шүү.

Холбоотой мэдээ

Back to top button