Нийгэм мэдээ

"БНХАУ-ын 200 компаниас 100 сая долларын хөрөнгө оруулалт төвлөрүүлнэ"

Монголын залуучуудын холбоо эдийн засгийн хямралаас шалтгаалан олон залуучууд ажилгүй болсон учир гадны хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллах, хөрөнгө оруулалт хийх боломжит нөхцөлийг бүрдүүлэх үйл ажиллагааг 2023 оны гуравдугаар сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Тодруулбал, БНХАУ-ын 700 орчим компаниас Монголд зөвхөн хөрөнгө оруулах чиглэлээр ирэх, өр зээлний талаар шүүхийн маргаангүй байх, 1 сая доллараас дээш хөрөнгө оруулалт хийх зэрэг шалгуураар шалгаруулан хамгийн багадаа нийт 100 сая долларын хөрөнгө оруулалт төвлөрүүлэхийг зорьж байгаа аж.

Хөрөнгө оруулах чиглэл нь:

-Банк санхүү

-Байгал орчин сэргээгдэх эрчим хүч

-Уул уурхай

-Барилга

-Хөдөө аж ахуй зэрэг бөгөөд БНХАУ-ын талаас байгал орчин, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр түлхүү хөрөнгө оруулах сонирхолтой байгааг дурдлаа.

Маргааш буюу 2023 оны гуравдугаар сарын 10-ны өдөр шаардлагын дагуу шалгарсан 200 компанийн мэдээлэл олон нийтэд цацагдах аж.

Э.Ганбаяр

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Юююююююю
Юююююююю
2023-03-09 13:23

Дураараа гарууд уу. Айн. Боломжтой юм яриарай

Скрт
Скрт
2023-03-09 21:36

Мэдээ бичсэн сэтгүүлч яасан мундаг хүүхэд вэ????????Амжилт

Зочин
Зочин
2023-03-10 08:55

Хятадад дагаар орох гээд байна уу???!!!???

Зочин
Зочин
2023-03-10 14:35

Баярламаар зүйл мөн ч айдас болгоомжлол хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button