НИЙГЭМНийгэм мэдээ

Тодруулга: Зодуулсан 3 настай хүүгийнх давхар түрээслэгч учир хороонд бүртгэлгүй

Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж, эмнэлэгт ухаангүй хүргэгдсэн гурван настай хүүгийн ээж болон хойд аавыг цагдаагийн байгууллагаас саатуулан шалгаж байна.

Хүүгийн ээж иргэн Л нь 3-7 насны хоёр хүүхэдтэй ба БГД-ийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байр түрээслэн найз залуу болон хүүхдүүдийн хамт амьдардаг байжээ.

Ойрын эх сурвалжийн мэдээлснээр “Тухайн байрны жинхэнэ эзэмшигч арваннэгдүгээр сард байраа түрээсэлсэн. Гэвч түрээслэгч нь дур мэдэн өөр хүнд давхар түрээсэлжээ. Ийм учраас хороо, дүүрэгт нь тухайн иргэдийн бүртгэл мэдээлэл байдаггүй байна.

Харин ээж нь гэх эмэгтэй саяхан болсон хорооны нэг уулзалтад ирж тухайн байрыг худалдан авсан гэж өөрийгөө танилцуулж байжээ.

Мөн нэгэн эх сурвалж "Энэ айлын үүдээр байнга тамхи татсан хүмүүс их харагддаг. Хаалга орчим нь үргэлж архины шил байдаг. Заримдаа хүн зодолдож байгаа юм шиг сонсогддог ч очоод үзэхээр ямар ч чинээ аниргүй байдаг. Хаалгыг нь нүдэхээр тайлдаггүй байсан” гэлээ.

Мөн тухайн айлаас 102, 107, 108 зэрэг тусгай дугааруудад дуудлага өгч байгаагүй, хөршүүд нь ямар нэг зүйл хэлдэггүй байсан гэв.
Одоогийн байдлаар хүүгийн биеийн байдал хүнд. Шулуун гэдэсний орчим зөөлөн эдийн бяцралт ихтэй, амьсгалын аппаратын дэмжлэгтэйгээр амьсгалж байна.

А.СОРА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button