ОХУ-ын "Барууныхантай Украинд дайтах" тактик

Литва улсын Батлан хамгаалах яамны Хоёрдугаар Департментын захирал Элегиус Паулавичюс өчигдөр болсон хэвлэлийн хурал дээр ОХУ-ын зэвсэг техникийн нөөц дундрах яагаа ч үгүй тул тэмцлээ улам эрчимжүүлэхийг холбоотон улсууддаа уриалав. Тус улсын тагнуулын газрын тооцоогоор, ОХУ Украинд дахиад хоёр дайтахад хангалттай хүрэхүйц зэвсэг техникийн нөөц байгаа гэнэ. "Европын үнэн" цахим сонинд энэ талаар мэдээллээ.
Украинд хийж буй дайн үнэтэй тусаж байгаа ч ОХУ өдгөө газар нутгийнх нь 20 хувийг нэгэнтээ хяналтдаа оруулаад байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден үүнээс хэд хоногийн өмнө мөн Украины дайн урт удаан хугацаанд үргэлжилнэ гэж анхааруулсан байдаг. Хөнөөлт дайн хэдий талуудын эдийн засагт хохиролтой тусаж байгаа ч ОХУ ч, АНУ ч "Батлан хамгаалах салбараасаа юу ч харамлахгүй, хэрэгтэй бүхнийг нь өгнө" гэсэн хатуу байр суурьтай байгаа юм.

Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, иргэдийн хэрэглээ хумиигдана гэсэн үг. Нөхцөл байдал иймдээ тулсан тохиолдолд дайтагч талуудын аль алинд нь улс төр, нийгмийн асуудлууд ар, араасаа гарна гэсэн үг. Одоо ч гараад эхэлчихсэн. ОХУ-д ч, баруунд ч иргэдийн амьдрал дордож байна.
Гэхдээ, байдал иймээр эргэсэн тохиолдолд барууны улсуудад илүү хүнд байдал бий болох нягуур бий. Ядуурал, зовлон ядуурч, зовж үзээгүй хүний сэтгэл санаанд илүү хүнд тусдаг билээ.
ОХУ-ын хувьд, хэдий Украин гэсэн ганц улстай дайтаж байгаа мэт боловч тэнд өөрийн дайсан болох 40 гаруй улсын зэвсэг техниктэй тулж буй. Ардаа дайснаа гаргахгүй, "гэрийнхээ" хажууд байлдан дайсныхаа цэрэг зэвсгийн нөөцийг дундлах нь ОХУ-д магадгүй ашигтай ч байж болно. Учир нь Европын улсууд, АНУ-д ч мөн зэвгийн нөөц дундарч, Украинд шинээр нийлүүлэх зэвсгийн хүлээгдэл уртасч буй.
Түүхий эдийн хомсдол байгалийн баялаггүй улсуудын хувьд жинхэнэ асуудал болж хувирах бол ОХУ-д урт хугацаандаа ашигтай тусах магадлалтай.
Учир нь Барууны хоригт орсон сүүлийн 15 жилд тус улсад үйлдвэрлэл сэргэсэн г_эж өөрсдөө ярьдаг. Дайн эхлэхээс өмнө ОХУ хангалттай тусгаарлагдсан байсан бөгөөд Гадаад харилцааны сайд С.Лавров нь "Хориг бидэнд харин ч ашигтай. Бид бүх юмаа өөрсдөө хийнэ. Илүү хүчтэй болно. Нэг их зовохгүй гэдгийг амалчихъя" гэж мэдэгдэж байв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дэлхийгээс ######аасай, сарны эзэнт гүрэн байгуулна биз үмхий хулмасууд.
Чи л тойромдоо эргэлд орк оо
Украиныг будаа болгохыг яарахгүй л байна.