Гадаад мэдээДЭЛХИЙНийгмийн
Германы Хамбургт цуст халдлага гарлаа

ХБНГУ-ын Хамбург хотод байрлах Йеховын дагагчдын хурлын зааланд зэвсэгт этгээд гал нээж олон хүний аминд хүрсэн талаар ВВС дөнгөж сая мэдээллээ. Болсон явдлын талаар одоогоор баттай мэдээлэл гараагүй. Гэхдээ Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээс үзвэл, халдлага үйлдсэн этгээд амьд үлдэгсэд юм уу, амиа алдагсдын дунд байгаа гэнэ. "Гэмт этгээд зугтан зайлсан гэх ямар ч ул мөр, шинж тэмдэг одпоогоор тогтоогдоогүй байна" гэж Цагдаагийн байгууллагын төлөөлөгч мэдэгдсэн байна.
Алуурчныг олоогүй байгаа учраас халдлага үйлдэх болсон шалтгааныг мөн одоогоор тогтоогоогүй аж.
Нас барсан хүний тоог дурдаагүй ч хэвлэлүүд "6-7 байх магадлалтай" гэж мэдээлж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.