Нийгмийн

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг өнөөдөр шүүнэ

УИХ-ын 42 дугаар тойргоос нэр дэвшиж сонгогдсон ч хүчирхийллийн хэрэгт нэр холбогдон, өөрийн хүсэлтээр гишүүний суудлаас буусан Д.Гантулгыг өнөөдөр шүүнэ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга 2017 оны хавар иргэн Ч.Н-г хүчирхийлэн, бэлгийн дур хүслээ хангасан хэрэгт холбогдон, улмаар 2018 оны 4 сарын 11-нд УИХ-ын гишүүнээс татгалзах хүсэлтээ албан ёсоор гаргасан байдаг.  УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1-т зааснаар буюу "Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэсэн зүйл ангиар буруутган, яллагдагчаар татаад буй билээ.

Энэ тухай хохирогч гэх Ч.Н-ийн өмгөөлөгч Б.Мэргэн өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ.

Хэрэг гарсан өдөр хохирогч шинжилгээ хийлгэхэд эхний шинжээчийн дүгнэлтээр эр бэлгийн эс илэрсэн, ( тэр нь Д.Гантулгынх байсан нь хожим тогтоогдсон ) тэмдэглэсэн байсан боловч тухайн шинжээчийг дарга нь амар гэж тушаагаад эргээд ажилдаа ирэхэд нь өөр шинжээчдээр дахин дүгнэлт гаргуулан өмнөх тэмдэглэлийг штрихдэж дарж байгаад эр бэлгийн эс илрээгүй гэж бичүүлсэн байв. Энэ гэмт хэрэг дээр тухайн дарга, 3 шинжээч, мөрдөгч болон Д.Гантулга нар яллагдагчаар татагдсан боловч эцэстээ тэр дарга, мөрдөгч, Д.Гантулга нарын хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Маргааш өөр шүүх дээр энэ хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг зэрэг болно. Тэгэхээр асуулт байна. Тэр 3 шинжээчид огт нөлөөлөөгүй байхад гишүүнээ хамгаалж, худал дүгнэлт гаргасан, тэгээд ял авах гээд байж байгаа хэрэг үү? Хэр үнэмшилтэй сонсогдож байна даа?

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2019-10-18 12:58

хүнийг �##�даан дээр дѳрѳѳлѳх амархан нѳгѳѳ т�##� үнхээр хохирсон уу гэдгийг бодох хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button