Нийгмийн

Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал хоёр дахь удаагаа хойшиллоо

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурлыг дахин хойшлууллаа. Тус шүүх хурал өмнө нь буюу энэ сарын 3-ны өдөр товлогдсон ч шүүгдэгч Д.Гантулгын өмгөөлөгчийн хүсэлтээр хойшилоод байсан билээ.

Өнөөдрийн шүүх хуралд,

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Гантулгын өмгөөлөгч О.Сайнгэрэл нь “Д.Гантулгын хүсэлтээр, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэхээр гэрээ байгуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаатай холбогдуулан хэргийн материалтай танилцах боломжоор хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гантулгыг өмгөөлүүлэх, эрх зүйн туслалцаа өмгөөлөгчөөс авах эрхээр нь хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан … өмгөөлөгч … нэмэгдэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болсон үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулав.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нараас гаргасан саналыг тус тус харгалзан нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2019 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 09:30 цагт хийхээр товыг тогтоож, шүүх хуралдаан хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Гантулгад урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button