Д.Мөнх-Эрдэнийг прокурорын хүсэлтээр дахин хорилоо

"Лайвчин" Д.Мөнх-Эрдэнийг энэ сарын 15-ны өдөр сулласан билээ. Ингэхдээ хилийн хориг тавьж, зорчих эрхийг нь хязгаарласан юм.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр прокуророос ерөнхий шүүгчид гаргасан гомдлын дагуу түүнийг дахин хорьсон байна.
Сануулахад, түүнийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотод суух Ерөнхий консулаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, мөн Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Б, Богдхант Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан П нарт албан тушаалын байдалтай холбогдуулан хахууль өгсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа юм.
А.ДАВАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мөнх-эрдэнэ Монголын ямар хуулиар нь дахин хорих болов оо. Жинхэнэ хуулиар нь уу улс төрчдийн хуулиар нь уу.
Яахнэвдээ улс орноо тоногүйштэ
Ноёнтой өштэй бол толгойгүй, нохойтой өштэй бол хормойгүй , Алтанхуяг засаг толгойлж байснаас эхлэн далайцтай хэрэгжсэн одоо улам төгөлдөржөө биз
Түмний нүдэн дээр доромжлуулчихаад баярлалаа гээд байж байх уу чадах бүхний хийнэ ш дээ
Хууль сахихыг бусдад шаардагч ӨӨРӨӨ хуулиа бас сахьдаг бх ёстой. Мөнх-Эрдэнийн консул бх үеийг шалгавал үнэхээр их хууль бус зүйл гарна дөө. Нээх шударга дүрд тоглоод лайв хийгээд бхад нь үнэн хөгийн санагддаг бсын.
Нямдорж араандаа лав зуужээ
мэнгэт гатнуул их гомдож дээ. Мэнгэтийн өш хонзон ийм бна
Энэ хүнээр битгий тоглоод байгаач
MONGOL HUNII ERH CHULUU HUN BHIIN UTGA UCHIR BOL ERH CHULUUSHUUDEE....HEN NEGEN AVILGACHIND TAALAGDAHIIN TULD UG HELEH UNENIIG HELEH N IIM L BNASHDEE....
мэнгэтийн гар ч мөн урт байна даа. Өшөрхүү дөрвөдийн хүү нь мөн ялгаагүй өшөрхүү л байгаа.