Гадаад мэдээДЭЛХИЙ

Польшийн дипломат ОХУ-тай мөргөлдөх нөхцлийг нэрлэж, ЭСЯ нь үгүйсгэв

Польшоос Францад суух Элчин сайд Ян Эмерик Росцишевский LCI телевизийн эфирээр улс нь ОХУ-тай мөргөлдөх нөхцлийг нэрлэжээ. Тэрээр “Украин ялагдах нь Варшав ОХУ-тай мөргөлдөөн үүсгэх шалтгаан болно” гэсэн байна. Дипломат энэхүү үгээ “Украинчууд барууны үндсэн үнэт зүйл, соёлын төлөө тулалдаж байгаа учраас ялагдах эрх байхгүй” хэмээн тайлбарлаж, “Польш бол баруундаа орох учраас Украин ялагдсан тохиолдолд эрх ашиг зайлшгүй сөргөлдөнө” гэх агуулгаар хэлсэн ч олон нийтэд тарахдаа  “Польш ОХУ-тай мөргөлдөхөд бэлэн байгаа” мэтээр өөрчлөгдсөн тул ЭСЯ-наас нь албан ёсоор мэдэгдэл гаргахад хүрчээ.

Мэдэгдэлд, олон нийтийн сүлжээгээр яваад байгаа ярианы бичлэг нь үндсэн бичлэгээс тасдаж авсан хэсэг болохыг тэмдэглээд, Польш улс ОХУ-тай шууд зөрчилдөхөд бэлэн гэх агуулга нь ташаа болохыг мэдэгдсэн байна.

“Хэрвээ Элчин сайдын яриаг бүтнээр нь үзвэл Польш улс дайны байдалтай биш, мөргөлдөөнөөс хол байгааг мэдэх болно” гэж мэдэгдэлд онцолжээ.      

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-21 02:17

Orosiin hil daguu oronuud ruu 2008 onoos tarhi ugaalt CNN fox ABC NBC buh subagaar tsatsaj baisan tuhain yed bi gaihaj baisan getel Ukraine iig songoj dain hiisen 2010 ond usa undesni zublul Orosiin editing zasagiig ungah Ukraine iig Orosiin esreg bosgoh tusuluu Obama Hilary nart uureg ugch baihad indeed hurch bailaa gebch dollars huchtei va

Зочин
Зочин
2023-03-21 14:51

Үхсэн хүүрнүүд зэвсэг өгч укрианыг үгүй хийж байгаа . Европын муу санааг укрианы хошин шогийн жүжэгчин зеленский хар тамхичин укриан иргэдийг өмнөө баж �##�уулж байна . Харь үндэстэнээр удирдуулсаны гай . Удахгүй укриан гэж улс үгүй болно

Холбоотой мэдээ

Back to top button