Нийгэм мэдээ
Гэрийнхээ гаднаас алга болсон охиныг уулнаас олжээ

"Таван настай охин хашааны гадна тоглож байгаад алга боллоо" гэх дуудлагыг цагдаагийн байгууллага энэ сарын 19-ний өдрийн 16.30 цагт бүртгэжээ.
Дуудлагын дагуу эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулсан байна. Үүнд, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид, тус дүүргийн 21-р хорооны захиргаа, Албаны нохойн сургалтын хэлтсийн таван нохойн төлөөлөгч нохдын хамт, 74 дүгээр сургууль, 116-р цэцэрлэг, Эрүүл мэндийн төвийн ажилтан алба хаагч, иргэдийг татан оролцуулжээ.
Эрэн хайх ажиллагаанд нийт 100 гаруй иргэн, 30 орчим тээврийн хэрэгсэлтэй уулаар самнасан байна.
Алга болсон охиныг энэ сарын 20-ны 02.20 цагт Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны төвөөс дөрөв орчим км зайтай уулнаас олжээ. Улмаар охиныг ар гэрт нь хүлээлгэж өгсөн байна. Хүүхдийн эрүүл мэнд нь хэвийн байгаа ажээ.
А.ДАВАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.