Гадаад мэдээДЭЛХИЙ

Ши Жиньпин, В.Путин нар ОХУ-БНХАУ-ын харилцааны "Шинэ үе"-ийг эхлүүллээ

БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин уржигдар Москвад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай чөлөөт уулзалт хийсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл хоёр удирдагчийн албан ёсны уулзалт хэлэлцээр өчигдөр боллоо.

Хоёр тал уулзалтаар олон чухал баримт бичигт гарын үсэг зурсны дотор харилцааг нь "Шинэ эринд оруулж буй” гэх, “Иж бүрэн түншлэлийн харилцаа, стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай" Орос, Хятадын хамтарсан мэдэгдэл багтжээ.

Мөн түүнчлэн, эдийн засгийн хамтын ажиллагааны гол чиглэлүүдийг 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөг баталсан байна.

Хамтарсан мэдэгдэлд хоёр орны худалдааны дээд амжилтад ач холбогдол өгч онцолсон нь барууны орнууд “Хоригийг тойрох боломж” гэж нэрлэж буй тэр зүйл биеллээ олж буйг харуулж байна. Худалдаанаас бусад салбарт харин харилцаагаа хөгжүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.

Украины ихэд болгоомжилж байсан “Цэргийн салбарт ойртож, зэвсэг нийлүүлэх” талаар албан ёсоор ярьсангүй.

Гэхдээ албан бус уулзалт дээр бол цэргийн хамтын ажиллагааны талаар ярилцсан гэдгийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Юрий Ушаков баталж байгаа юм. Айлчлалаас гарсан нэг нааштай үр дүн нь В.Путин Украинд энхтайван тогтоох Хятадын төлөвлөгөөг хүлээж авахад бэлэн гэж мэдэгджээ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-22 09:18

Барууныхан зөнөг өвгөнтэйгөө өмдөндөө шээс �##�даж байнадөө

Зочин
Зочин
2023-03-22 12:27

хоёр их гүрэн нэгдэж ану ыг дарах болж дээ

Зочин
Зочин
2023-03-22 15:19

Хөөрхий орос луугийн ивээлд орж айдас нь түр ч гэсэн багасав. Хятадууд дайнаа зогсоо гэж гуйгаад байна гэж нэрэлхээд Украины дайныг зогсоох юм байна Хятадын дарга Энэ дэлхий дээр хоёр том гүрэн байдаг Энэ бол Хятад , АНУ гэж их хур�##� дээрээ зарлан тунхаглахад Путины царай час улаан болсон гэдэг

Холбоотой мэдээ

Back to top button