СПОРТ

Т.Номин-Эрдэнэ өсвөрийн Азийн АШТ-д түрүүлсэн Монголын анхны эмэгтэй боксчин боллоо

Боксын өсвөр үеийн Азийн АШТ АНЭУ-д үргэлжилж байна. 26 орны 239 тамирчин оролцож буй тэмцээнд Монголоос дасгалжуулагч Г.Ганхуяг, С.Дашбурмаа, Д.Баасандорж, Ж.Еркин, Э.Ундрам нарын удирдлагад 11 боксчин өрсөлдөн нэг алт, хоёр хүрэл медаль хүртлээ.

Охидын 57 кг-д хүч сорьсон, “Хилчин” спорт хорооны тамирчин Т.Номин-Эрдэнэ аваргын төлөөх тоглолтод БНХАУ-ын ширэн бээлийтнийг яллаа. Ингэснээр өсвөр үеийн Азийн АШТ-д түрүүлсэн Монголын анхны эмэгтэй боксчин болов. Түүний багш нь “Хилчин” спорт хорооны дасгалжуулагч Ж.Еркин юм.

Мөн охидын 48 кг-д “Ред булс” клубийн Д.Номин-Эрдэнэ, хөвгүүдийн 63 кг-д Сэлэнгэ аймгийн тамирчин Ч.Элбэг нар хүрэл медаль хүртэв.

Азийн АШТ-д оролцсон Монголын багийн бүрэлдэхүүн:

Охид:

- 46кг Т.Мөнгөнзул (Өмнөговь аймаг)

- 48кг Д.Номин-Эрдэнэ (“Red bulls”)

- 52кг Э.Номин-Эрдэнэ (Өмнөговь аймаг)

- 57кг Т.Номин-Эрдэнэ (“Хилчин” спорт хороо)

Хөвгүүд:

- 46кг Ц.Сансар (“Хангарьд” спорт хороо)

- 48кг Б.Баяр-эрдэнэ (БТСДС)

- 50кг Д.Ганболд (БТСДС)

- 52кг Т.Наранбаатар (Дорнод аймаг)

- 57кг М.Одсүрэн (“Хангарьд” спорт хороо)

- 60кг Б.Анхбаяр (БТСДС)

- 63кг Ч.Элбэг (Сэлэнгэ аймаг)

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button