Сайн мэдээ: Дөрвөн жил сураггүй болсон охин олджээ

Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Р.Бямбашагай иргэн Б.А-гийн дөрвөн жилийн турш сураггүй алга болсон охиныг олж өгчээ.
Уг хэргийн талаар эх сурвалжаас тодруулахад сураггүй болсон охины ээж болох Б.А нь Сүхбаатар аймагт амьдарч байхдаа хүүхдээ алдсан байна. Түүний хүүхдийг өргөж авах санал тавихад Б.А нь зөвшөөрөөгүй бөгөөд гэртээ байхгүй үеэр нь хүүхдийг авч явсан гэх мэдээлэл бий.
Уг хэргийн дараа Б.А гэр бүлээрээ Дорноговь руу нүүсэн хэдий ч хүүхдээ хайсаар байсан бөгөөд Сүхбаатар аймгийн цагдаагийн ахмад Р.Бямбашагай дөрвөн жилийн турш тасралтгүй хайсны эцэст охины сургийг гаргаж, Сүхбаатар аймгаас олсон байна. Улмаар охиныг төрсөн ээж болох Б.А-д нь өгчээ.
Хэргийн шалгалтын явцад хүн хулгайлсан хэргээр охиныг авч явсан этгээдэд хэрэг нээн шалгаж буй боловч тийн дүгнэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байна. Учир нь иргэн Б.А-г байхгүй үед охины хойд эцэг нь хүнд өргүүлсэн байж болзошгүй нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.
Мөн охиныг өргөж авсан талаарх ямар нэгэн баримт бичиг байхгүй аж. Сураггүй болсон гэх охины хувьд одоо 7-8 орчим настай. Охин дөрвөн жил хамт амьдарсан эмэгтэйг ээжийгээ хэмээж буй бөгөөд одоогоор хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа юм.
А.ДАВАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хүүеэ сэржмядаг охин юм уу өөр хүүхэд юмуу �##�ьч байсан ямар гоё юм бэ эх үрсийн элэг нь дэвтээд гөөмөн сайхнаа баяр хүргэе
Bisheeer
Сэржмядаг яаж өдийд 7-8настай байхад дээ
Энэ бол хүүхдийн хулгай шүү оролцсон том хүмүүсийг яллах хэрэгтэй
Энэ монголд чинь юу гээч нь болоод байнаа?Монгол хүнд ер нь ёс суртахуун,эрүүл ухаан,төр засаг,төрийн �##�ба,цагдаа,хууль шүүх гэж юм бна уу?Ёстой г�##�зуу хүний өдрийн тэмдэглэл шиг өдөр бүр дуулдаж байх болж!Нэг л бишээ,адгийн наад зах нь МУ-н хуулиар эцэг эхийн нэг нь нөгөөдөө мэдэгдэлгүй,зохин төрийн байгууллагын зөвшөөрөлгүй хүүхдээ бу�####�д өргүүлэх эрх байхгүй,эрүүл бус үйлдэл,хүүхдийн хулгай!
Өргүүлсэн бичиг баримтгүй л бол хууль бус хүүхдийн хулгай. Хойд эцэг нь хүнд өгснөө ээжээс нь нуусан бол гэмт хэрэг. Хойд эцэгтэй нь хуулийн дагуу гэрлэлтээ бүртгүүлсэн эсэх, бүртгүүлсэн ч ээжээс нь нуусан бол гэмт хэрэг. Хайж бхйгаа гэдгийг мэдсээр байж нуух нь гэмт хэрэг. Ээж нь ийм аймаар хүнээс с�##�ах хэрэгтэй.
Өргөж авсан эмэгтэйг бас шийтгэх хэрэгтэй. Асрамжийн газраар дүүрэн хүүхэд байхад тэндээс хуулийн дагуу өргөж авч болно.
Хулгай,хэвийн биш сэтгэцийн өвчтэй хүмүүсийн хийдэг ажил.сэтгэцийн эрүүл мэндэд маш их анхаарах цаг болсон
Үнэн худлыг сайн тодоруулаагүй сайн мэдэхгүй байж 1 т�##�ыг барьж ингэж бичиж болохгүй бхаа 4 жил хайсан ч гэх шиг хаашаа хэн гдг хүн хүүхдийг авч явсаныг тэр төрүүлсэн ээж мэдэж бсн байж ????????????
Ямар м�##�,нохойн гөлөг биш дээ,тэр хойд эцгийг шоронд хий хүнд цээрлүүл. Бу�####�д сургамж болог.
Hoid etseguud gej eriin orontsog sugnuud dansaa gemt hereg hiih yuna. Say ter 3 nastai huuhdiig eremdeg zeremdeg bolgoloo, Ene bas huuhdiig zarj hunii naimaa hiijee.
Buzruud uymaaaa
Шуурхай олсонд баяр хүргэе