Гадаад мэдээДЭЛХИЙ

Линдси Лохан, Жейк Пол зэрэг алдартнууд хууль бус койн сурталчилж, мөнгө авчээ

АНУ-ын Үнэт цаас, биржийн комисс (SEC) Линдси Лохан, Жейк Пол тэргүүтэй найман алдартан нэр бүхий хоёр хууль бус крипто токеныг сурталчилж, мөнгө авсан болохыг зарлалаа.

Тэд өөрсдийн сошиал хуудсаар токенуудыг сурталчилж, худалдаж авахыг дагагчдадаа ятгаж байсан аж. Ингэснээрээ хууль бус крипто сүлээнд оролцож, иргэдийг хохирооход нөлөөлсөн гэж АНУ-ын Үнэт цаас, биржийн комисс (SEC) үзэж байгаа юм байна.

Буруутгагдаад буй бусад зургаан алдартан нь:

  • Хөгжимчин Soulja Boy (Уэй ДеАндре Кортес)
  • Дуучин Остин Махоуни
  • Порно жүжигчин Кендра Ласт (Мишель Мейсон)
  • Рэппер Лил Яхти (Майлз Паркс МакКоллум)
  • Хөгжимчин Не-Йо (Шаффер Смит)
  • Сенегал-АНУ-ын дуучин Алиаун Тиам (Экон) нар.

Дээрх оддыг TRX, BTT крипто токеныг сурталчилсан, ингэхдээ үүсгэн байгуулагчдаас нь төлбөр авсан гэдгээ дагагчдаасаа нуусан гэж буруутгасан байна.

Оддоос гадна, тэднээс сурталчлуулах ажлыг зохион байгуулсан Жастин Сан, хятад гаралтай бизнесмэн Сунь гэгчийг мөн буруутгажээ. Сунь нь Уоррен Баффеттай цуг хооллохын тулд 4.6 сая ам.доллар төлж байсан гэдгээрээ алдартай нэгэн аж.  

Дээрх хэргийнхээ төлөө Линдси Лохан 40 000, Жейк Пол 100 000 гаруй ам.долларыг АНУ-ын Үнэт цаас, биржийн комисс (SEC)-т торгууль байдлаар төлжээ.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button