Туркчүүд улсынхаа ирээдүйг хиймэл оюун ухаанаас асуужээ

Турк улс эрдэмтдийнхээ зохион бүтээсэн ChatGPT хэмээх хиймэл оюун ухаанаас улс орныхоо ирээдүйг асуужээ. Hürriyet Daily News өчигдөр энэ талаар мэдээллээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө Турк улсад хэрхэн тусаж болохыг уг хиймэл оюун ухаанаас асуухад “Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө хамгийн ихээр илэрч байгаа бүс нутгуудын нэг. Энэ нь хөдөө аж ахуй, усан цахилгаан станцуудын үйл ажиллагаанд хүчтэй нөлөөлж байна. Энэ янзаараа байвал 2040 гэхэд усны хурц хомсдолд орж мэднэ” гэж хариулжээ.
Энэ үйл явцыг хүн төрөлхтөн зогсоож чадахгүй ч ядаж сөрөг нөлөөг нь бага амсахын тулд усны менежментээ сайжруулах, усан цахилгаан станцын эрчим хүчнээс хамааралтай байдлаа одооноос засаж эхлэхийг хиймэл оюун ухаан зөвлөсөн байна.
Мөн уур амьсгалын өөрчлөлт, усны хомстолын шалтгаанаар хөрш зэргэлдээ Ирак, Сириэс дүрвэгчид ихээр орж ирэх эрсдэл байгааг мөн анхааруулжээ. Яг энэ шалтгаанаар дотоодод хөдөө аж ахуйн бүс нутгаас хот руу чиглэсэн нүүдэл мөн ихсэх төлөв байгааг сануулжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.