Нийгэм мэдээ

Шинэ зохицуулалт: Нарны гүүрний урд уулзвараар буцаж эргэхийг хориглолоо

Алтай хотхоноос гарч байгаа машинууд зөвхөн зүүн тийш эргээд гүүрэн доогуур ороод нарны хороолол руу нэвтрэх нэг чигийн урсгалтай болж буй. Мөн Нарны гүүрний урд уулзвар буцаж эргэх хориотой болж байгаа юм байна. ЗХУТ-өөс энэ зохицуулалтыг 21 хоног туршихаар болжээ.

Тодруулбал, Хан-Уул дүүрэг гуравдугаар хороо Энгельсийн гудамж, Механик инженерийн сургуулийн уулзвар болон Баянгол дүүрэг 20 дугаар хороо Ажилчны гудамж, Хөсөг трейдийн уулзваруудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хөдөлгөөн зохицуулалт хийхээр төлөвлөсөн байна.

Механик инженерийн сургуулийн уулзвар нь хотын төвийн хөдөлгөөнийг задлах гол уулзвар бөгөөд оргил ачааллын үед тус уулзвараар урагш чиглэлд зорчих хөдөлгөөн их байдаг. Дээрх уулзварыг хойноос урагш чиглэлд цагт 2000 тээврийн хэрэгсэл нэвтэрснээс 34.3 хувь нь буцаж эргэн, 15.4 хувь нь зүүн эргэж, 12.7 хувь нь баруун эргэсэн бол 37.6 хувь нь чигээрээ явсан судалгаа гарчээ. Иймээс Нарны гүүрнээс Механик инженерийн сургуулийн уулзвараар зүүн буцаж эргэхийг хориглох, мөн  “Алтай” хотхоноос гарч байгаа тээврийн хэрэгсэл зөвхөн зүүн эргэн гүүрний доогуур Нарны хороолол руу орох нэг чигийн зохицуулалтыг хийхээр төлөвлөсөн байна. Ингэснээр Нарны гүүрний хойноос урагш чиглэлийн нэвтрүүлэх чадвар 29.9 хувиар нэмэгдэх тооцоо гарчээ.

Харин Ажилчны гудамж Хөсөг трейдийн уулзвар өглөөдөө хойноос урагш чиглэсэн хөдөлгөөн ихтэйгээс уулзвар дээр эмх замбараагүй байдал үүсэж, Энхтайваны өргөн чөлөө Саппорогийн урд уулзвар ачаалал авч, Энхтайваны өргөн чөлөөний баруунаас зүүн, зүүнээс  баруун явах хөдөлгөөнд саад учруулдаг.

Оргил ачааллын үеэр тус уулзварыг цагт 3882 машин нэвтэрдэг. Иймээс тус уулзварыг нэг чигийн хөдөлгөөнд оруулан зохицуулалт хийснээр Хөсөг трейдийн уулзварын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх чадвар 34.1 хувиар нэмэгдэж, ТЭЦ-4-ийн зам буюу Эрчим хүчний гудамжны баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэсэн тээврийн хэрэгслийн хүлээлт багасна. Мөн Говийн зам зүүнээс баруун чиглэлдээ ачаалал үүсэх нь багасаж, Ажилчны гудамжны хөдөлгөөний эрчим сайжирна.

Тус зохицуулалтуудыг 21 хоногийн хугацаанд туршихаар болов.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 24, 2023 09:00

Ямар м�##� нь ийм тэнэг шийдвэр гаргадаг бнаа

Зочин
Зочин
3 сар 24, 2023 19:57
Reply to  Зочин

Харин ч зөв шийдвэр бн юу ч мэдэхгүй усан толгой вэ чи

Зочин
Зочин
3 сар 24, 2023 09:12

Nice! Zuv

Зочин
Зочин
3 сар 24, 2023 10:07

за тэгээл арай гайгүй байдаг байсан нарны хороололоор дамжиж гарах гээд нарны хороолол нь дотроо түгжрээд болохоо байх юм бна л даа

Joloocg
Joloocg
3 сар 24, 2023 10:26

Энэ эргэлтүүд зөв. Их хялбар болсон

Зочин
Зочин
3 сар 24, 2023 10:35
Reply to  Joloocg

bolson molson gj shaajiina. boloogui bga yumiig

зочин
зочин
3 сар 24, 2023 11:30
Reply to  Зочин

Нарны хороолол Алтай хотхонд амьдардаггүй болтой юмаа даа...

Зочин
Зочин
3 сар 24, 2023 10:31

Нарны хороолол нь түгжрээнд орох юм байна. Нэг их сайн шийдэл гэж харагдахгүй л байна

Зочин
Зочин
3 сар 24, 2023 19:58
Reply to  Зочин

Тэнэг хотхон бу�####�д гай болсон

Irgen
Irgen
3 сар 24, 2023 11:14

Yuch hiihgui bsnaas turshsan ni deeree

зочин
зочин
3 сар 24, 2023 11:28

Алтай хотхоны оршин суугчид хотхон дотроо бөглөрөнө дээр нь энэ туршилт үнэхээр зөв шийдэл гэж харагдахгүй байна. Нарны хороололын оршин суугчидад хүндрэлтэй орж гарахад бөөн түгжээ бөглөрөө..... Нэг �##�бан туша�##�тан нь ажил санаачилсан болж иргэдийг ингэж чирэгдүүлэхээ болимоор юмаа.

Зочин бухимдагч
Зочин бухимдагч
3 сар 24, 2023 14:33

Туршаад үз 7 хоног.нарны хороололд бөөн түгжрэл нэмэгдэж л бна.2 т�##�тай байх.уран гангын урд т�##�д с дунд гол дээгүүр гүүр тавьж байгаа шууд нарны хороолол руу орж гарна.

Зоzichinчин
Зоzichinчин
3 сар 24, 2023 16:00

Хүүе тэр Зайсан хилл рүү очиход уулзвараар шууд эргндгийг хориглоод ЧИГЭЭРЭЭ ЯВААД ЗАЙСАН тТолгойг бүтэн тойрч ТҮГЖРЭЭд зүүн т�##�аас ордогыг БОЛИУЛААЧЭЭ

Зочин
Зочин
3 сар 24, 2023 20:25

Chinii helsneer bolichihdog yum bish bhaa

Зочин
Зочин
3 сар 24, 2023 16:52

нарны гүүрнээс урагш 19хороолол руу зүүн эргэхгүй нэвт урагшаа яваад хуучин цагаан ха�##�ганы 4замаар зүүн эргэнэ гэсэн үг үү 19хороолол 120мянгатынхаа яаж шийдэж бнааа

Зочин
Зочин
3 сар 24, 2023 16:54

Narni guureer ywaad gerlen dohiogoor ergej narni horoolol tuu orohgui umuu yaj gertee oroh uu narni horoolold gert

Зочин
Зочин
3 сар 28, 2023 02:05
Reply to  Зочин

баруун эргэж нарны гүүрний доогуур тойрч орохын бна. эргэлт эсрэг чигт 1 урсг�##�тай болохнээ

Зочин
Зочин
3 сар 24, 2023 22:33

С�##�аавч авах уу?

Зочин
Зочин
3 сар 25, 2023 09:05

Нарны хороолол нь яах уу

Жолооч
Жолооч
3 сар 25, 2023 12:26

Алтай хотхоноос нарны хороолол ороод тэгээд хайшаа явах юм бэ? Хороолол хотхонууд чинь бүгд ха�##�ттай ха�##�гатай болсон оруулахгүй дахиад л түгжирч нарны хороололд оршин суудаг иргэд түгжрэлийн голомт болох байхдаа.. Алтай хотхоноос гарч байгаа хөдөлгөөнийг хуучин чиглэлээр нь зөвхөн чигээрээ буюу баруун эргэж . Хуучин цагаан ха�##�ганы уулзвараар баруун зүүн эргэж зорчивол ямар бол

Зочин
Зочин
3 сар 26, 2023 02:35

Үгүй бүр нэг өлөн сэтгэхүйтэй. Чөлөөлөхийн тулд нээх ёстой болохоос хаах түгжих тойруулах бишээ.

Зочин
Зочин
3 сар 26, 2023 07:52

Z##l

Зочин
Зочин
3 сар 27, 2023 14:01

Ер нь энэ зохицуул�##�т буруу юм шиг бна.Учир нь world wini-ний урд т�##� болон тэр хавийн байр Алтай хотхоны оршин суугчид хотын төврүү явах бол заав�##� Нарны хороолол дундуур тойрч явах болж байна .Ажил тараад гэртээ ирэхдээ заав�##� Алтай хотхоноор тойрох болж байна Энэ зохицуул�##�таа дахин нягтлах хэрэгтэй.

Батмөнх
Батмөнх
3 сар 28, 2023 08:59

Зам дээгүүр машин явуулдаг аа болиоч ээ

Холбоотой мэдээ

Back to top button