Нийгэм мэдээ

Ой тогтоолтын ихэр мастерууд өнөөдөр БНХАУ-ын шилдгүүдтэй өрсөлдөнө

Ой тогтоолтын ОУ-ын Их Мастер, Гиннесийн рекорд эзэмшигч, дэлхийн аварга ихэр тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Хятадын хамгийн их үзэгчтэй Jiangsu телевизийн "The Brain" шоу нэвтрүүлэгт оролцохоор болсон билээ. Тэд шоуны урилгыг хүлээн авч тус улсын шилдэг хоёр тамирчинтай халз өрсөлдөхөөр болсон юм.

"The Brain" буюу "Super Brain" шоу нь Хятадын мастерууд улс улсын шилдгүүдтэй хүний санаанд ормооргүй тархины гайхамшгийг харуулсан даалгавруудыг гүйцэтгэж өрсөлддөг онцлогтой.

Ташрамд дурьдахад 2016 онд тус шоунд Монголын Оюун Ухааны Академийн тамирчин, ой тогтоолтын ОУ-ын Их Мастер Э.Энхмөнх оролцож ялалт байгуулж байсан билээ. Мөн тухайн нэвтрүүлэг цацагдсан орой 300 сая гаруй хүн үзсэн гэсэн статистик тоо гарч байв.

Тэгвэл Өнөөдөр орой 21 цагаас ихэр аваргуудын оролцсон Хятадын хамгийн олон үзэгчтэй телевизийн шоу нэвтрүүлэг болох “Super Brain” Jiangsu tv-ээр гарах юм байна. Тэд БНХАУ-н мастеруудтай өрсөлдөнө.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
3 сар 24, 2023 10:33

Amjilt hysen erooe....

Зочин
Зочин
3 сар 24, 2023 10:44

Амжилт хүсье! Монголын тв-р гаргахгүй юу?

Зочин
Зочин
3 сар 24, 2023 11:21
Reply to  Зочин

Бичлэг хийгээд орчуулаад тавьчих хоншоортй хүмүүс байгаа гэж найдаж бна.

Зочин
Зочин
3 сар 24, 2023 10:50

Мундаг охидод амжилт хүсье.

Зочин
Зочин
3 сар 24, 2023 11:27

Amjilt hoeroo

Zochinchin
Zochinchin
3 сар 24, 2023 11:34

Amjilt

Бямбаа
Бямбаа
3 сар 24, 2023 12:48

Амжилт хүсье. Заав�##� шүү...

Зочин
Зочин
3 сар 24, 2023 23:02

Амжилт гаргана гэдэгт итгэж байна.

Zochin
Zochin
3 сар 25, 2023 08:15

Ohiduuddaa amjilt husie

Холбоотой мэдээ

Back to top button