Харү башёод "гялалзсан" Кирибияма Б.Лхагвасүрэн гэж хэн бэ

Өнгөрөгч амралтын өдрүүд монголчуудын хувьд спортын сайхныг мэдрүүлж, шилдэг тамирчдаараа бахархах сэтгэгдлийг төрүүлсэн дурсамжтай өнгөрлөө.
Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Европын багтай анх удаа тоглож, анхны гоолоо оруулсан, Л.Алтанцэцэг Дели хотоос боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ий анхны мөнгөн медалийг авсан, Тбилиси хотод болсон жүдо бөхийн их дуулга ангиллын тэмцээнд энэ оны улсын аварга Эрдэнэбаяр олимп, дэлхийн олон удаагийн аварга Лаша Шавдатуашвили тэргүүтэй шилдгүүдийг нурааж түрүүлсэн, шайбтай хоккейн ДАШТ-ий түүхэн тоглолтуудаа хийсэн, Японы мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн Харү башёд гурван монгол бөх зиндаандаа түрүүлсэн /Макүноүчид Кирибаяма, жүрёод Ичиножёо, жонокүчид Асахакүрюү түрүүлсэн/ гээд анхны гэсэн тодотголтой олон амжилт гарсан юм.
Бид эдгээр түүхэн амжилтууд, амжилтын эздээс мэргэжлийн сүмоч Б.Лхагвасүрэнг онцолж байна. Тэрбээр Харү башёд түрүүлснээр олон мянган жилийн түүхтэй Японы мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд түрүүлсэн ес дэхь монгол бөх болсон юм.
Б.Лхагвасүрэн 1996 онд төрсөн, энэ жил 27 настай. Мэргэжлийн сүмогийн “Мичинокү” дэвжээний бөх. 2015 онд 18 насандаа мэргэжлийн сүмод орж, 2015 оны долдугаар сарын тэмцээнд жонокүчи зиндаанд Кирибаяма Тецүо нэрээр барилдаж эхэлжээ. Анхныхаа тэмцээнд тав ялж, хоёр ялагдсан амжилтаар зиндаа дэвшсэн Б.Лхагвасүрэн дараа нь жониданд 6-1 амжилт үзүүлэн санданмэ зиндаанд дэвшиж, улмаар тус зиндаанд анхны тэмцээндээ 7-0 амжилтаар түрүүлсэн юм. Тэрбээр мэргэжлийн сүмогийн доод гурван зиндааг гуравхан тэмцээнд туулсан нь хэр баргийн аавын хүү үзүүлээд байдаг амжилт биш аж. Ер нь ирээдүйтэй гэдгээ харуулж л байжээ гэж одоо бодогдож байна.
Нэрийн хуудас:
Нэр: Бямбачулууны Лхагвасүрэн
Дэвжээний нэр: Кирибаяма Тецүо
Цол: Сэкивакэ
Төрсөн огноо: 1996 оны дөрөвдүгээр сарын 24
Төрсөн газар: Монгол
Өндөр, жин: 186 см, 140 кг
Ингээд 2016 оны Хацү башёд мэргэжлийн сүмогийн хамгийн хэцүү бэрх зиндаа гэгддэг макүшита зиндаанд барилдаж, анхны тэмцээндээ гурав ялж, 50 хувийн амжилтаа үзүүлж чадаагүй аж. Буцаад санданмэ руугаа бууж, хоёр тэмцээний дараа /4-3, 6-1/ буцаад мазүшитадаа дэвшсэн ч гэмтэж, тэмцээн өнжсөнөөр буцаад санданмэ руугаа буув. Гэхдээ энэ удаад харин санданмэд ганц тэмцээн зарцуулаад макүшитад дэвшиж, улмаар мэргэжлийн сүмогийн дээрээсээ гурав дахь зиндаанд анх удаа 50 хувийн амжилт үзүүлсэн байна. Энд гурван жил барилдаад 2019 оны нэгдүгээр сард жүрёо зиндаанд дэвшин цолтой бөх болжээ. Жүрёод харин удаагүй, яг нэг жил барилдаад 2020 оны нэгдүгээр сард макүноүчи буюу дээд зиндаанд дэвшжээ.
Дээд зиндааны анхны тэмцээндээ Б.Лхагвасүрэн 11-4 амжилт гарган шуугиулж, "Дайчин барилдааны шагнал" хүртсэн. Улмаар дараагийн тэмцээнд нь 9 ялж, юу юугүй комүсүби цолны босгонд тулаад ирсэн байдаг. Гэвч гэмтсэнээр маэгаширагийн дээд хэсэгт нэг хэсэг барилдсан юм. Комүсүби болсон ч буцаагаад алдаж байв. Харин өнгөрсөн оны есдүгээр сард комүсүби болсноосоо хойш буцааж алдсангүй. 9-6, 8-7, 11-4, 12-3 /түрүүлсэн/ амжилт үзүүлээд байна.
Японы мэргэжлийн сүмод сэкивакэ сүүлийн гурван тэмцээнд 33-аас дээш явбал озэки цол олгодог. Кирибаяма Б.Лхагвасүрэн ирэх сард 10 ялбал озэки болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэхээр гайх�##�тай. Бэлтгэлээ сайн хийгээд ирэх башед дахиж торүүлээд озеки болбол мөн сайхан амжилт болно шүү.
ахиж түрүүлвэл шууд ёкозуна болно оо. Засаргүй хоёр түрүүлбэл аварга болно
Ган үзэгтэн, ХМ-ийн тэргүүний ажилтан минь бичсэнээ эргэж уншиж бай даа. 1994 онд төрсөн гэснээ, ахиад төрсөн огноо 1996 гэчихсэн. Ийм хайнга байж юун ч олон тэргүүнтэй юм
Өөрөө ахиад нэг уншчих. Юмыг �##�даатай гэж бодвол �##�даа ай л харагддаг юм шүү дээ. 1996 гэсэн тоо нэг ч �##�га
1994 онд төрсөн хүн 27настай юу?29 настай юу? Сэтгүүлч бол бичсэнээ уншиж ш�##�гаж бай!
1996оны з�##�уу манай дээд анги
бас 2015 онд 18 байсан гэнэ ээ
Makuuchi-g макүноүчи гэх шиг япон хэлгүй мөртлөө мэдэмхийрдэг нөхөр бна
макүноүчи гэдэг нь жинхэнэ нэр нь. Макүүчи гэдэг нь хар ярианы хэллэг юм л даа. Зөв бичсэн байна. Мэдэмхийрэхээсээ өмнө ядаж гүүглдчихэж бай
Nutag usiig ni bichhed yadag bnaa
Одоо ч сонин биш болжээ үзэх харах юмгүй Энхбаярын хаанчл�##�ын үед Аса.г үздэг байсан
za yun ih surjin ym 1 ulsiin undesnii buhiin barildaan , ymar olon uls , delhii , olipiinh bish , manai shuugaruud heden mungund n l uraldaj shulsee goijuulaad gaviyat , baatar hurtel tsoloo ugdug gai l bn , delhiid turuulj ,medali avsan tamirchidad ingej hundetgel uzuulj bvl ug n ner hundtei l ymsan !
Бичсэн зүйл чинь монгол хүн бичсэн гэхэд хэцүү юм бн..хөрвүүлээд найруулж чадаагүй юм уу
Спорт Олимпийн авраг болсон шиг улсаараа баясахгүй л байна даа . Японд очиж барилдагсад эх орноосоо урвсанаас хойш сонирхохоос дургуй . Лхвагасүрэнг Давгадорж аврага шиг урвадагүй авраг болоорой гэж ерөөе . Самурай цагтаа монгол газар шороон дээр дарийн утаа дайны хор цацажил байсан улс шүү
Ган үзэгтэн минь дээд зиндаанд дэвшчихээд дахиад дээд зиндаанд дэвшсэн гэдэг чинь юу гэсэн үг вэ?
“…яг нэг жил барилдаад 2020 оны нэгдүгээр сард макүноүчи буюу дээд зиндаанд дэвшжээ.
Энд харин удсангүй, яг нэг жил барилдаад 2020 оны харү башёд дээд зиндаанд дэвшсэн юм.”
Сэтгүүлч нар гэж хогийн юмнууд.Мэдлэггүй ,хариуцлагагүй тэгээд дээгүүр санаатай ,их зантай л байх юм.
1994 оны 04-р сарын 24-нд төрсөн гэх. 2023 оны 03-р сарын башёд түрүүлсэн 27 настай гэх. Бичиж байгаа мэдээллээ сайн нягтлаж баймаар юм. Хэрвээ 1994 онд төрсөн бол энэ жил 29-тэй харин 27 настай бол 1996 онд төрсөн. Түрүүлснийг нь ТВ-гээр харсан, нэмэлт мэдээлэл өгч байгаа бол зөв бичдээ.
94 ond tursun yum bol yahaaraa 27n nastai baidgin ERGYY yumuu daa
Хэдэн настай хэдэн онд төрсөн �##�ь аймгийнх болохыг барилдааны үеийн тайлбараас нь сонссоор байхад сэтгүүлч арай л хайнга биш үү!
Төрсөн газар Дорнод аймаг Сэргэлэн сум гд биччихэд юу нь болохгүй бна вэ?