Нийгмийн

“Дүнжингарав”-аас Амгалан хүртэлх замын хөдөлгөөнийг МАРГААШ хаана

Энэ сарын 19-ний өдрийн 09:00-15:00 цагийн хооронд Баянзүрх дүүргийн "Дүнжингарав" худалдааны төвийн урд замаас Амгалангийн төв зам хүртэл замын хөдөлгөөнийг хаахаар болжээ.

Тодруулбал, Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын ивээл дор “Иргэдийн спортын VIII их наадам”-ыг сарын хугацаанд зохион байгуулж байгаа юм. Үүний хүрээнд аравдугаар сарын 19, 20-нд буюу энэ амралтын өдрүүдэд бүх нийтийн гүйлт, дугуйн болон шатрын тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Иймд дээрх хугацаанд өөр зам сонгон зорчихыг Нийслэлийн цагдаагийн газраас анхаарууллаа.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button