ЭРҮҮЛ МЭНД

ЭМЯ: Усаар дамжсан гэдэсний халдвараар өвдсөн 19 хүн хэвтэн эмчлүүлж байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн XXVI  хороонд байрлах “Sunshine village” хотхоны оршин суугчдад энэ сарын 14-нөөс бөөлжиж, суулгах зэрэг гэдэсний халдварын шинж тэмдэг илэрч, улмаар ХӨСҮТ-д хандсан юм. Дээрх шинж тэмдэг илэрсэн 117 хүн хандаж, тусламж үйлчилгээ, зөвлөгөө авчээ. Өнөөдрийн байдлаар 19 хүн хэвтэн эмчлүүлж байна.    

Ундны усны дээж болон өвчтөнүүдийн шинжилгээнд гэдэсний савханцар үүсгэгч E.Coli нян илэрчээ. “Sunshine village” хотхоны цэвэр усны шугамаас эвгүй үнэртэй ус гарч байсан ч түүнийг хоол хүнс, ахуйн хэрэглээндээ хэрэглэж, буцалгахгүйгээр шууд уусан гэдгийг оршин суугчид хэлж байна. Тус хотхоныг төвлөрсөн усан хангамжийн системд холбоогүй бөгөөд энэ нь халдвар гарах шалтгаан болсон байж магадгүй гэж  урьдчилсан байдлаар үзэж буй.
Иймд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөдөг “Аюулгүй хоол, хүнсний 5 түлхүүр” буюу гараа савандаж угаах, түүхий ус уухгүй байх,  хоол хүнсийг гүйцэд болгож идэх,  болгосон болон түүхий хүнсийг тус тусад нь байлгах, хүнсийг зохих хэмд хадгалах зарчмыг мөрдөхийг иргэдэд зөвлөж байна.

ЭХ СУРВАЛЖ: ЭМЯ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2020-01-19 12:24

Propecia Svenson Greece Fainting Amoxicillin [url=http://cialibuy.com]Cialis[/url] Cheap Tamoxifen Citrate Magic Pharmacy Generic Viagra On

LesOrdiff
LesOrdiff
2020-02-06 15:52

Cialis Efectos Salud http://buyciallisonline.com/# - Buy Cialis Kamagra Jelly 100 Mg online pharmacy Mysearchdial

Холбоотой мэдээ

Back to top button