СПОРТ

Монгол Улс олимпийн анхны медальтнаа өлгийдсөн түүхэн өдөр

Монгол Улсын гавьяат тамирчин, Ардын багш Чимидбазарын Дамдиншарав гуай тэртээ 1968 оны энэ өдөр буюу аравдугаар сарын 20-нд “Мехико-1968” олимпийн чөлөөт бөхийн 52 кг-д хүрэл медаль авч, Монгол Улсын медалийн салхийг хамгийн анх хагалсан билээ.

Түүний амжилт булган сүүлтэй байж, өдгөө Монголын тамирчид олимпоос хоёр алт, 10 мөнгө, 14 хүрэл медаль аваад байна.

Сонирхуулахад, “Мехико-1968” олимпод Монгол Улсаас эх орноо төлөөлж 16 тамирчин өрсөлдсөнөөс чөлөөт бөхийн 87 кг-д Ж.Мөнхбат мөнгө, 52 кг-д Ч.Дамдиншарав, 70 кг-д Д.Сэрээтэр, 78 кг-д Т.Артаг нар хүрэл медаль хүртэж, олимпийн тэнгэрт эх орныхоо төрийн далбааг мандуулсан юм.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button