Нийгмийн

Баруун 4 зам, Цэцэг төв, МИС-ийн уулварын зүүн эргэлтийг хязгаарлалаа

Замын хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх уулзвар дахь хөдөлгөөний эрчмийг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх зорилгоор хамгийн ихээр ачаалалдаг 3 уулзварын гэрлэн дохионд өөрчлөлт оруулж байна. Үүнд: Баруун 4 замын уулзвар, МИС-ийн уулзвар, Цэцэг төвийн уулварууд хамрагдаад байна. Тодруулбал:

Үүнд: Баруун 4 замын уулзвар, ШУТИС-ийн МИС-ийн уулзвар, Цэцэг төвийн уулварууд хамрагдаад байгаа юм.

Тодруулбал:

1. Баруун 4 замын уулзварт хойноосоо Энхтайвны өргөн чөлөөрүү зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг зөвхөн чигээрээ болгож өөрчилжээ.

Судалгаагаар энэ чиглэлд цагт ердөө л 70-80 тээврийн хэрэгсэл эргэдэг ба бүтэн өдрийн турш нэг мянга хүрэхгүй тээврийн хэрэгсэл эргэж байгаа нь уулзвар нэвтрэх цаг хугацааны хувьд ихээхэн алдагдалтай байгаа аж.

Ийнхүү өөрчлөлт хийснээр урдаас хойшоо чиглэсэн автомашины тоо 88%-иар буюу цагт 479 автомашин нэвтэрч байсан бол 766.2 автомашин болж өсөх юм.

2. МИС-ийн уулзварт урдаасаа зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хязгаарлажээ.

Ингэснээр урагш нэвтрэх босоо чиглэлийн хөдөлгөөний эрчим хоёр дахин нэмэгдэх ба урдаасаа хойшоо чиглэх хөдөлгөөн урд нь хоёр эгнээгээр байсан бол өөрчлөлт хийснээр гурван эгнээгээр явж хүлээлт багасна гэж тооцоолжээ.

3. Цэцэг төвийн уулзварт зүүнээсээ ирээд зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг чигээрээ болгож өөрчилжээ.

Судалгаагаар энэ чиглэлд цагт 200 орчим тээврийн хэрэгсэл эргэдэг энэ эгнээг чигээрээ явах болгосноор уулзварын Энхтайвны өргөн чөлөөний баруун 4 замаас төв шуудангийн уулзварлуу явах хөдөлгөөний ачаалал буурах аж.

Харин гудамжруу орох тээврийн хэрэгслүүд төв шуудангийн уулзвараа зүүн гар тийш эргэж орох боломжтой.

Эх сурвалжЗамын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button