Улсын харцага Н.Золбоо “Шахтерская Слава” тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын “Шахтерская Слава” буюу
“Уурхайчдын цом” тэмцээн аравдугаар сарын 18-20-нд
ОХУ-д
боллоо.
Долоо дахь удаагийн тэмцээнд 14 орны 250 тамирчин
эрэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдөв. Манай улсаас “Хүч” спорт хорооны
дасгалжуулагч, олон улсын шүүгч Б.Төмөрбаатарын удирдлагад гурван зодоглосноос 125
кг-ын жинд Азийн АШТ-ий нэг мөнгө, дөрвөн хүрэл медальт, Иван Ярыгиний нэрэмжит
“Алтан гран при”-гийн
хошой хүрэл үндэсний шигшээ баг, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ
Нацагсүрэнгийн Золбоо мөнгөн медаль хүртлээ.
Үндэсний
бөхийн улсын харцага цолтой тэрбээр өмнөх тойргуудад эзэн
орны Остап Пасенокыг 4:3, Красноярскийн Артур Сайфуллинийг 10:0, хагас шигшээд
Украины Данило Картавайг 2:0-ээр тус тус ялсан. Улмаар алтан медалийн төлөөх барилдаанд эзэн орны бөх Павел Кривцовт 4:0-ээр ялагдав.
Н.Золбоо 2014 онд тус тэмцээнээс хүрэл медаль хүртсэнээ ийнхүү ахиулж, хошой медальтан боллоо.
“Шахтерская Слава” тэмцээнд түрүүлсэн бөх 100, үзүүрлэсэн хүчтэн 60, хүрэл медаль хүртсэн тамирчин 30 мянган рубль өвөртөлжээ.
Б.БУЯНДАЛАЙ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Keflex Swine Flu Pneumonia Cialis A 20 Anni [url=http://cialibuy.com]cialis 20mg for sale[/url] One Time Dose Amoxicillin Discount Free Shi
Viagra Online 25 Mg http://cialibuy.com/#283 - cialis canada Cephalexin For Head Cold Cialis Corporacion Dermoestetica Propecia
No Rx Required http://cialibuy.com/# - Cialis Levitra Generika Unterschied Buy Cialis Pharmacy 365