СПОРТ

Г.Ган-Эрдэнэ мэргэжлийн боксын анхны тулаандаа ялав

Сонирхогчдын боксын Азийн АШТ-ий мөнгө, хүрэл, оюутны дэлхийн универсиад наадмын хүрэл медаль, улсын олон удаагийн аварга Ганхуягийн Ган-Эрдэнэ энэ жил мэргэжлийн дэвжээг сонгосон билээ.

Риогийн олимпод хүч сорьсон туршлагатай, өнгөрсөн жил ДАШТ-д медалийн оосроос атгаад алдан V байрт шалгарсан тэрбээр мэргэжлийн боксын дэвжээнд анхны тулаанаа өнөөдөр хийлээ. 26 настай, “Жижиг Үүеэ” хочит түүний өрсөлдөгч нь Филиппиний тамирчин Пауло Пероно байв.

53.5 кг-д өрсөлдсөн тэдний тулааныг ESPN суваг шууд дамжуулав. Эл тулаанд Г.Ган-Эрдэнэ өрсөлдөгчөө буулган, мэргэжлийн боксын замналаа ялалтаар эхлүүллээ.

“Жижиг Үүеэ” дараагийн тулаанаа арваннэгдүгээр сард хийнэ.

Б.БУЯНДАЛАЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button