Нийгэм мэдээ

АНУ-ын ЭСЯ-ны хэлтсийн дарга эсгий шаахай худалдан авч, ээжүүдийг дэмжлээ

АНУ-ын элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Улс төрийн хэлтсийн дарга Келли Базби "Асрал" төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Зочин "Хувьтай хүн хурнаар" хэмээн монголоор мэндэлж тус төвийн төсөлд хамрагддаг хүүхдүүдтэй халуун дотноор танилцан ярилцаж, авьяаслаг жаалуудын урлагийн тоглолтыг үзжээ.

Түүнчлэн төвийн "Халуун хоол", өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмждэг Made in Mongolia буюу MIM төсөлтэй танилцжээ. Мөн Келли Базби ээжүүдийн урлаж Ирланд, Недарланд улс руу экспортод гаргадаг эсгий шаахайнаас худалдан авчээ. Ингэхдээ эхнэр лүүгээ утастаж, сонголт хийх туслалцаа авсан байна.

Гүнчав Жамбаалан шашны төвийн дэргэд эрүүл мэнд, боловсролыг дэмжиж ядуурлыг бууруулах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг “Асрал” төв нь 25 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button