СПОРТ

Олон улсын “San Diego” наадмын шилдэг киногоор “Хийморь” шалгарлаа

Төрийн соёролт Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн жүжигчин, найруулагч МУСТА Г.Эрдэнэбилэг найруулсан “Хийморь” уран сайхны кино Оскарт нэр дэвших эрхээ авсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус уран бүтээл “Шилдэг гадаад кино” номинацид өрсөлдөх болсон юм.

Уншигч та бүхэнд баяртай мэдээ дуулгахад АНУ-д 23 дахь удаагаа зохион байгуулсан олон улсын “San Diego” наадмын шилдэг уран сайхны киногоор “Хийморь” шалгарлаа.

Монголчуудын ахуй соёл, монгол морины хийморь монгол эрийн сүр сүлдтэй хэрхэн холбогддог тухай өгүүлэх уг киног гурван жилийн турш бүтээсэн бөгөөд хоёр зун дамнан зураг авалтаа хийсэн гэдэг.

“Хийморь”-ийн гол дүрд Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр,  дүрүүдэд МУСТА Ц.Цэрэнболд, Н.Ялалт, Э.Тодгэрэл, Г.Эрдэнэбилэг, OXУ-н гавьяат жүжигчин Василий Мищенко, Казахстан улсын ардын жүжигчин Айдос Бектемир, азахстан улсын гавьяат жүжигчин Нурлан Алимжанов, 10 настай хүү Э.Ариунболд нарын олон жүжигчин тоглосон юм.

 Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button