НИЙГЭМ

Зайсангийн амны зүүн урд хэсэгт баавгайн мөр илэрчээ

Сүүлийн үед баавгай суурьшлын бүс рүү орж ирэх, айлын мал руу дайрах тохиолдол гарах нь эрс нэмэгдсэн. Тэр ч бүү хэл аав, хүү хоёр баавгайд бариулан, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хэнтий, Сэлэнгэ, дараа нь Төв, Дорнод аймгийнхнаас “Баавгай суурьшлын бүсэд орж ирэх боллоо” гэсэн мэдээлэл ирж, тухайн үед хүний амь насанд аюул учруулсан тохиолдолд баавгайг буудаж болно гэсэн зөвлөмж хүргүүлсэн.

Тэгвэл Ан амьтан хамгаалах нийгэмлэгийнхэн Богд уулын Их тэнгэрийн амны баруун урд, Зайсангийн амны зүүн урд хэсэгт баавгай явсан ул мөр, баавгайн баас илрүүлжээ.

Тиймээс Богд ууланд алхаж, явган аялал хийж буй иргэд анхаарал болгоомжтой явахыг анхааруулж байна.

Н.ГАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button