Гадаад мэдээДЭЛХИЙ
Герман: Атомын гурван цахилгаан станцаа хаав

ХБНГУ сүүлийн гурван атомын цахилгаан станцаа хаажээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 15-ны бямба гарагт хаасан байна.
Учир нь амралтын өдрүүдэд Германы хотуудад АЦС-аас татгалзахыг дэмжигчид болон эсэргүүцэгсдийн жагсаал өрнөжээ.
Иргэдийн дунд явуулсан санал асуулгаас дүгнэхэд германчуудын гурван хүн тутмын хоёр нь цөмийн эрчим хүчийг "энхийн зорилгоор ашиглах"-ыг дэмжиж байгаа бол 32 хувь нь АЦС-ыг ашиглах хугацааг хязгаарлалттайгаар сунгахыг уриалсан байна. Харин 33 хувь нь хязгаарлалтгүйгээр сунгахыг уриалжээ.
Мөн 26 хувь нь Германд үлдсэн АЦС-ыг нэн даруй хаах нь зөв гэж үзсэн байна. Тус улсын Бавари мужид орших "Isar 2", "Neckarwestheim 2", Доод Саксонийн "Emsland" станцуудыг хаасан байна.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөгжилтэй герман АЦСаа хаагаад байдаг.Манай зарим хүмүүс баръя гээд байдаг.Аль нь зөв бол доо
Эх дэлхийдээ ээлтэйгээр шийдэж байж хүн төрөлхтөн амар амг�##�ан оршин тогтнох цаг тулжээ