Нийгэм мэдээ

"Жи тайм" сүлжээний хохирогчдын хохирлын 30 хувийг олгож байна

"Жи тайм" сүлжээний Э.Оюунчимэгийг зохиомол байдал зориуд бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Уг сүлжээний хохирогчид 11 мянга гаруй иргэн бий.  

Шүүхээс Э.Оюунчимэгээс 11 тэрбум 830 сая 503 мянга 841 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгуулах, 906 иргэний хариуцагчаас 6 тэрбум 881 сая 661 мянга 229 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгуулах, мөн Төрийн сан дахь Мөрдөн байцаах албаны тусгай дансанд байршуулсан 7 тэрбум 89 сая 588 мянга 699 төгрөгийг хохирогч нарт  хувь тэнцүүлэн олгуулах, мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хурааж, шүүхийн захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн 6 автомашиныг худалдан борлуулж, борлуулсан орлогыг хохирогч нарт олгуулахаар тус тус шийдвэрлэсэн байдаг.

Тэгвэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хохирогч нарын хохирлын 30 хувийг олгож байна. Иргэд иргэний үнэмлэхийн хуулбар, банкны дансны тодорхойлолтоо бүрдүүлж, мөнгөө авах аж.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2023-04-18 09:43

Үлдсэн 70% ийн хохиролыг хэзээ барагдуулах юм болоо?????

Зочин
Зочин
2023-04-18 11:08

Өөрөө сайн дураараа өгсөн мөнгөний араас мөрдөж мөшгөөд ч яадгийн

Ингэж ажлаа хийдгийг гайхдаг
Ингэж ажлаа хийдгийг гайхдаг
2023-04-18 12:14

Ийм чух�##� ажлыг яагаад хохирогч бүрт ингэж захиа бичиж холбогдож мэдээлэлгүй мэдээний хуудсаар зарладгийг үнэхээр гайхаж байна. Хохирогчдоо мэдээлж ажиллах нь хэрэгжүүлэгчийн үүрэг. Бичгээр мэдээлбэл та нарт хохирогч бүрт хандсан ажлаа хийсэн гэх баримт болно. Мэдээ уншаагүй хараагүй хохирогч яах вэ ? Бас хохирно. Ажлаа зөв хийх хэрэгтэй.

Зочин
Зочин
2023-04-18 15:44

Хөдөө орон нутгаас яаж холбогдож авах вэ

Холбоотой мэдээ

Back to top button