Нийгэм мэдээ
Хүчтэй салхины улмаас Ховд аймгийн сургууль, цэцэрлэгүүд өнөөдөр амарна

Өнөөдөр Увсын өмнөд, Ховдын хойд, Говь-Алтайн баруун болон хойд хэсгээр салхи секундэд 24-28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж хүчтэй салхи салхилж, шороон шуурга шуурч цаг агаарын ГАМШИГТ үзэгдэл болохыг УЦУОШГ болон ОБЕГ-аас анхааруулсан. Мөн малчид, иргэд, тээвэрчдийг болзошгүй эрсдлээс өөрийн амь нас, эд хөрөнгө, мал аж ахуйгаа хамгаалахыг зөвлөж буй.
Тэгвэл энэхүү шийдвэртэй холбоотойгоор өнөөдөр Ховд аймгийн сургуулийн, цэцэрлэгүүдийг амраах шийдвэрийг гаргасан байна. Энэхүү шийдвэрийг аймгийн засаг дарга, Онцгой комиссын даргаас өгсөн чиглэлийн дагуу өчигдөр "Шуурхай штаб" хуралдаж ийн шийдвэрлэжээ.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.