Гадаад мэдээДЭЛХИЙ

Италийн тэнгист 1.5 их наяд төгрөгийн үнэ бүхий кокаин хөвж байжээ

Сицилийн арлын зүүн эргээс асар их хэмжээний кокаин хөвж байсныг Италийн цагдаа нар илрүүлжээ.

Тус улсын Санхүүгийн цагдаа Гуардиа ди Финанзагийн даваа гарагт гаргасан мэдэгдлийн дагуу эрх баригчид ням гарагт ердийн ажиглалтын нислэг хийх үедээ Газар дундын тэнгист хөвж байсан хоёр тонн орчим хар тамхийг хураан авсан байна.

Мансууруулах бодисыг 70 ширхэг ус нэвтэрдэггүй хөвөгч савлагаатайгаар сайтар битүүмжилсэн байжээ. Тэдгээрийг хооронд нь холбосон байх бөгөөд дохионы төхөөрөмжтэй байсан гэж цагдаа нар мэдэгдэв. Зах зээлийн үнээр 440 сая ам.долларын үнэ бүхий ажээ. 1.5 их наяд төгрөгтэй тэнцэж байна.

Хоёрдугаар сард далайд хөвж байсан гурав гаруй тонн кокаиныг эрх баригчид хураан авсан нь тус улсын түүхэн дэх хамгийн том хар тамхины хэргийн нэг юм. Энэ удаагийн хэрэг үүний дараагаар жагсахуйц томоохон хэрэг билээ.

Н.АННА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хэн нэгэн нь асар их хэмжээний мөнгөө алдаж дээ хөөрхий

Зочин
Зочин

Олсон цагдаа азтай кармаалсан л байлгүй

Холбоотой мэдээ

Back to top button