ДЭЛХИЙ

БНСУ зургаан улсад 50 мянган тонн будаа хандивлана

Солонгос улс ядуурал, хүнсний хомсдолд нэрвэгдсэн зургаан улсад 50,000 тонн будаа хандивлахаар шийдсэн тухай Хөдөө аж ахуйн яам баасан гарагт мэдэгдлээ.
Энэ жил Йемен, Этиоп, Кени, Уганда, Сири, Афганистан зэрэг улсууд COVID-19, уур амьсгалын өөрчлөлт болон бусад сорилтоос үүдэлтэй хүнсний хомсдолд нэрвэгдээд байгаа тул Дэлхийн хүнсний хөтөлбөртэй хамтран будаагаа илгээнэ гэж Хөдөө аж ахуй, хүнс, хөдөөгийн яамнаас мэдээлэв.

Солонгос цагаан будааг энэ долоо хоногт хүлээн авагчид илгээж эхлэх бөгөөд 7-р сараас эхлэн тараах төлөвтэй байна. Сөүлийн засгийн газар 2018 онд дэлхийн хүнсний аюулгүй байдлыг дэмжих, тусламж хэрэгтэй байгаа улс орнуудад хүмүүнлэгийн хүнсний тусламж үзүүлэхийг уриалсан Хүнсний тусламжийн конвенцид нэгдэн орсноос хойш хөгжиж буй орнуудад жил бүр 50,000 тонн будаа хандивлажээ.

"Бид Дэлхийн хүнсний сангийн тусламжийг хүлээн авснаас хойш 60 жилийн дараа хандивлагч орон болсон" гэж тус яамны мэдэгдэлд дурджээ. Бид өлсгөлөн, ядуурлын эсрэг дэлхий дахинд туслахын тулд хүнсний тусламжийн хөтөлбөрөө цаашид хөгжүүлэх болно.”  гэжээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button