Нийгмийн

Байгалийн түүхийн музейг нураахыг хойшлууллаа

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Эрх зүйн соёл НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Монгол улсын засгийн газарт холбогдох захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг боллоо. Урьдчилсан хэлэлцүүлгээр нэхэмжлэгчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, Засгийн газрын 2019 оны 280 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн 2.3-т “Байгалийн түүхийн музейн хуучин барилгыг буулгаж, тухайн газарт "Чингис хаан" музейн барилгын зураг төслийг боловсруулан барих, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Монгол Улсын 2020 оны төсвийн төсөлд тусгуулах” гэж заасан хэсгээс эхний хэсэг болох “Байгалийн түүхийн музейн хуучин барилгыг буулгаж” гэх хэсгийг болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, АЯА ХХК нарын хооронд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан захиргааны гэрээг  тус тус уг хэрэг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button