Шарсан төмс сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг
Шарсан төмс нь тослог, цардуул ихтэй. Хүмүүсийн амтархан иддэг. Гэвч шарсан хоолонд хүрэх нь сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.
Хятадын Ханжоу хотод судалгааны баг шарсан хоол, тэр тусмаа шарсан төмс байнга хэрэглэх нь шарсан хоол иддэггүй хүмүүстэй харьцуулахад түгшүүртэй болох эрсдэл 12%, сэтгэл гутралд орох эрсдэл 7%-иар илүү болохыг тогтоожээ.
Гэхдээ мэргэжилтнүүд энэ үр дүнг урьдчилсан байдлаар гаргаснаа тайлбарлаж, шарсан хоол нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд нөлөөлж байна уу, эсвэл сэтгэлийн хямрал, түгшүүрийн шинж тэмдэгтэй хүмүүс шарсан хоол идсэнээр эрсдэл бий болов уу гэдгийг хараахан тогтоож амжаагүй байгаа аж.
Судалгаанд 11.3 жилийн хугацаанд 140,728 хүнийг хамруулжээ. Эхний хоёр жилийн хугацаанд сэтгэл гутралтай гэж оношлогдсон оролцогчдыг хасч тооцвол шарсан хоол хүнс хэрэглэсэн хүмүүсийн сэтгэл гутралын 8294 тохиолдол, сэтгэл гутралын 12735 тохиолдол илэрсэн бол тусгайлан шарсан төмс нь сэтгэл гутралд өртөх эрсдэлийг 2%-иар нэмэгдүүлсэн байна.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
..