Нийгмийн

Сурах бичиг алдаатай хэвлэгджээ

Шинээр гарч байгаа сурах бичгүүд дунд алдаа, зөрүүтэй хэвлэсэн ном сургуулийн номын санд иржээ. Тодруулбал, энэ жил сургалтын агуулгад нэмэгдэн тавдугаар ангид орох ёстой “Монгол ёс хүмүүжил” нэртэй сурах бичгийн хуудасны дугаар зөрсөн алдаа гарсан байна.

Энэ талаар хоёрдугаар сургуулийн номын санч сурах бичгийн хуудасны дугаарт тамга дарах үеэрээ олж мэдсэн аж. Уг номыг өдөр тутамд хэрэглэхгүй, хичээлээс гадуурх хүүхдийн хүмүүжил төлөвшилд зориулан орох зорилготой бөгөөд “Эдмон”  ХХК номын эхийг бэлтгэсэн байна.

Шинэ хичээлийн жилээс “Иргэний боловсрол” хичээл “Монгол ёс хүмүүжил” нэртэйгээр 1-5 дугаар ангийн хичээл сургалтын үйл ажиллагаанд чиглүүлэг болгон ашиглах зориулалтай юм байна.

Харин боловсролын хүрээлэнгийн хэвлэлийн технологи хариуцсан мэргэжилтэн “Эдмон” ХХК тухайн сурах бичгийн эхийг бэлдсэн болохоос хэвлээгүй. Үйлдвэрлэлийн явцад гарсан техник, дэвтэрлэгээний алдаа” хэмээн тайлбарлажээ. Сурах бичиг алдаатай хэвлэгдсэн тохиолдолд буцаах ёстой байдаг ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
MatFuse
MatFuse
2020-02-06 07:12

Prednisone Sale http://cialibuy.com/# - Buy Cialis Order Nizagara Online 33 Cialis Legally Generic Levaquin Ups

LesOrdiff
LesOrdiff
2020-02-10 00:18

Levitra Im Vergleich Mit Viagra http://cheapcialisir.com - Cheap Cialis Cialis Recensioni online cialis Erythromycin Canada

Холбоотой мэдээ

Back to top button