СПОРТ

С.Цэрэнчимэд дэлхийн цэргийн спортын наадамд үзүүрлэв

БНХАУ-ын Үхань хотод үргэлжилж буй дэлхийн цэргийн спортын наадмаас Монголын хоёр жүдоч хүрэл медаль хүртсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Өнөөдөр тэмцээний чөлөөт бөхийн төрлийн эмэгтэйчүүдийн 57 кг-д ДАШТ-ий алт, мөнгөн медальт, армийн дэлхийн аварга, Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд мөнгөн медаль хүртлээ. Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр нарын шавь, “Алдар” спорт хорооны тамирчин тэрбээр эхний тойрогт Европын наадмын мөнгө, Европын АШТ-ий хүрэл медальт, цэргийн дэлхийн хошой аварга, Польшийн Катаржина Кравчукийг 4:2-оор, хагас шигшээд Европын дэд аварга, Беларусийн Катарина Ханчарыг цэвэр ялсан ч алтан медалийн төлөөх барилдаанд 2014, 2016, 2017, 2018 оны цэргийн дэлхийн аварга, эзэн орны бөх Ли Хуид 6:3-аар ялагдлаа. Ингэснээр дэлхийн цэргийн наадамд үзүүрлэсэн Монголын чөлөөт бөхийн бөхийн хоёр дахь тамирчин болов. Түүнээс өмнө ОУХМ, Азийн аварга Д.Хүдэрбулга 2015 онд мөнгөн медаль хүртэж байсан юм.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 53 кг-д зодоглосон Б.Болор-Эрдэнэ хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Милана Дадашевад дийлдэн, V байрт шалгарлаа.

Маргааш 68 кг-д ОУХМ Э.Даваанасан, 76 кг-д ОУХМ Г.Ариунжаргал нар барилдана.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2020-01-17 16:03

Frontal Hair Loss Propecia Priligy 30 Mg Isotretinoin With Free Shipping Visa [url=http://cialibuy.com]viagra vs cialis[/url] Ovral No Pres

MatFuse
MatFuse
2020-01-26 13:12

Cialis Indonesia [url=http://cialibuy.com]Cialis[/url] Free Shipping Generic Viagra Buy Cialis Cialis Effetti Indesiderati

Kelgreelm
Kelgreelm
2020-01-27 02:15

Keflex Insomnia [url=http://cialisir.com]Buy Cialis[/url] Can I Purchase Legally Fluoxetine Real Medication Buy Cialis Generic Cialis Without A Prescription

LesOrdiff
LesOrdiff
2020-01-31 18:27

Sumenta http://buyciaonlinex.com/#86 - cialis price Rxpillshop online pharmacy Cialis E Cecita

Холбоотой мэдээ

Back to top button