Улс төрийн халуун сэдэв

Танилц: Улс төр эсвэл бизнесээ сонгох хуулиар агентлагийн дарга нараас хэн нь “явах” вэ

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийг өргөн барьж буйгаа мэдэгдсэн.

Үүгээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас эхлээд УИХ, Засгийн газарт үйл ажиллагаагаа тайлагнадаг бүх байгууллагын дарга нар:

  • 5-аас доошгүй хувийн хувьцаа эзэмшдэг компани нь тендерт оролцож, төрөөс зээл дэмжлэг авч, төсөл хөтөлбөрт оролцож болохгүй
  • Тэдний эхнэр, нөхөр, хамтран амьдарч, хүүхэд нь ч төрийн өндөр албан тушаалд томилогдож болохгүй, тэдний хамаарал бүхий компаниудад ч мөн дээрх хязгаарлалт үйлчлэх болоод байгаа юм.

Хуулийн үйлчлэх хүрээ, нэр томъёоны дэлгэрэнгүй тайлбарыг энд дарж уншина уу. Бид мөн өмнө нь УИХ, ЗГ-ын гишүүдээс энэ хуулийн үйлчлэлээр улс төр, бизнесийн аль нэгийг сонгох шаардлагатай тулгарах нэрсийг хүргэсэн.

Энэ удаа УИХ, ЗГ-т үйл ажиллагаагаа тайлагнадаг буюу Засгийн газрын харьяа 20 агентлагийн даргын хэмжээнд энэ мэдээллийг бэлтгэлээ.

Тэдний ХОМ-ээс ямар нэг компанид хувьцаа эзэмшдэг эсэх, тэд нь өмнө нь тендерт оролцож байсан эсэхийг нягталсан гэсэн үг.

Ингэхэд 20 агентлагийн ес нь ямар нэг компанид хувьцаа эзэмшлийн хувьд хамаарал бүхий байна. Ихэнх нь ЭТТ ХК-ийн хувьцаанаас өөр хувьцаа эзэмшдэггүй гэж мэдүүлсэн. Харин заримд нь дурдагдсан компаниуд улсын бүртгэлийн мэдээллийн сангаас хайгаад олдохгүй дүр зурагтай байна.

Танилц,

Цагдаагийн ерөнхий газар – Ж.Болд

ЦЕГ-ын даргаар ажиллаж буй Ж.Болдын ХОМ-т ЭТТ ХК-ийн хувьцаанаас өөр компанийн хувьцаа эзэмшлийн мэдээлэл байхгүй байна.


Хил хамгаалах ерөнхий газар – Х.Лхагвасүрэн

ХХЕГ-ын даргаар ажиллаж буй Х.Лхагвасүрэнгийн ХОМ-т ЭТТ ХК-ийн хувьцаанаас өөр компанийн хувьцаа эзэмшлийн мэдээлэл байхгүй байна.


Зэвсэгт хүчний жанжин штаб – С.Ганбямба

Харин ЗХЖШ-ын дарга С.Ганбямбын ХОМ байхгүй, түүний тухай ямар нэгэн мэдээлэл цахим орчинд үгүй байна.


Цаг уур, орчны шинжилгээний газар – С.Энхтүвшин

ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшиний хувьд ч ямар нэг компанид хувьцаа эзэмшдэггү байна.


Гаалийн ерөнхий газар – Р.Отгонжаргал

ГЕГ-ын дарга Р.Отгонжаргалын ХОМ-т мөн л ЭТТ ХК-ийн хувьцаанаас өөр хувьцаа эзэмшлийн мэдээлэл байхгүй.


Татварын ерөнхий газар – Б.Заяабал

Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал ХОМ-тээ ЭТТ ХК-ийн хувьцаанаас өөр хувьцаа эзэмшдэггүй гэж мэдүүлжээ. Өмнө нь буюу 2020 онд “Ай си трэйд” гэх компанид хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлж байгаад больсон байна. Харин тус компани өдгөө улсын бүртгэлд бүртэглгүй. Эсвэл нэрээ сольжээ.


Оюуны өмчийн газар – Г.Элбэгсайхан

Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайханы хувьд ХОМ-тээ мөн ганц ЭТТ ХК-иас л хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлсэн байна.


Улсын бүртгэлийн ерөнхий газар – Д.Дэлгэрсайхан

Харин Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайханы хувьд “Их дэлгүүр” ХК, “Эй ти инженеринг” ХХК-иас хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлсэн байна.

Эдгээр компанийн аль нь ч тендерт оролцож байсан түүхгүй. Гэхдээ түүнд бизнесийн холбоо хамаарал байна.


Архивын ерөнхий газар – С.Энхбаатар

Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар “Хаан хамгаалалт” гэх компанид хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ. Гэвч энэ компани ямар нэг тендерт оролцож байгаагүй байна.


Гадаадын иргэн, харьяатын газар – Н.Ууганбаяр

Гадаадын иргэн харьяатын газрын дарга Н.Ууганбаяр нь “Сесилиа Сора”, “Түмэн шувуут” компаниудад хувьцаа эзэмшдэг гэж ХОМ-тээ мэдүүлжээ.

“Сесилиа Сора” нь тендерт оролцож байсан түүхгүй.

Харин “Түмэн шувуут” нь 404,556,772 төгрөгийн төсөвт өртөгтэй долоон тендерт шалгарчээ.


Иргэний нисэхийн ерөнхий газар – Ч.Мөнхтуяа

Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа энэ албанд томилогдсоноос хойш ХОМ-ээ мэдүүлээгүй байна. Харин ЗТХЯ-нд газрын даргын алба хашиж байхдаа буюу 2021 онд “Монос хүнс”, “Монкорд хоршоо”, “Алтан дорнод монгол” компаниудаас хувьцаа эзэмшдэг хэмээн мэдүүлжээ.

Эдгээр компанийн аль нь ч тендерийн түүхгүй байна.

“Монос хүнс” нэг тендерт материалаа ирүүлээд хасагджээ.


 Ашигт малтмал, газрын тосны газар – Л.Баярмандал

АМГТГ-ын дарга Л.Баярмандал ХОМ-тээ зөвхөн ЭТТ ХК-иас хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ.


 Соёл, урлагийн газар – Ц.Нацагдолгор

Харин Соёл, урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор “Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль”-ийг ХОМ-тээ дурдаж байж. Мөн “Эм эс си ай” гэх компаниас хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлсэн ч ийм нэртэй компани улсын бүртгэлд алга.


 Биеийн тамир, спортын газар – Д.Жаргалсайхан

Биеийн тамир, спортын газар буюу Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан ХОМ-ээ мэдүүлээгүй.

Гэхдээ энэ албан тушаалыг хашиж буй хугацаандаа “Алтан тун жор” ХХК-иас тендер шалгаруулалтгүй ажил, үйлчилгээ авсан гэж хэвлэлээр мэдээлж байв. Мөн тус компанийн захирал Н.Отгонцэцэгийн нөхөр Ц.Батбилэгийн “Ангу энд ти” ХХК-тай ч мөн ийм байдлаар харилцаа үүсгэсэн гэдэг.


 Жижиг, дунд үйлдвэрийн газар – Я.Эрдэнэсайхан

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайханы ХОМ-т ганцхан ЭТТ ХК-ийн хувьцаа эзэмшлийн мэдээлэл л байна.


 Нийгмийн даатгалын ерөнхий газар – Б.Батсүх (түр)

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батсүх энэ албанд түр томилогдон ажиллаж байна. Харин түүний НДЕГ-т Хэлтсийн даргаар ажиллаж байхдаа буюу 2017 онд мэдүүлсэн ХОМ-ийг харахад, “Биг эко”, “Эрхэт мээж” компаниудад хувьцаа эзэмшдэг хэмээн дурдаж байж.

“Биг эко” нь 31.4 сая төгрөгийн өртөгтэй нэг тендерт шалгарч байсан.

Харин “Эрхэт мээж”-д тендерийн түүх алга.


 Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар – Т.Бадрахбаяр (түр)

Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргаар мөн түр томилогдон ажиллаж буй Т.Бадрахбаяр нь 2021 онд, ХНХЯ-нд дэд даргын албан тушаал хашиж байхдаа ХОМ мэдүүлжээ. Үүнд “Өвөрбаянбүрд” компанид хувьцаа эзэмшдэг гэж дурдсан.

Харин тус компанид ямар нэг тендерийн түүх алга.


 Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар – Д.Нарантуяа

ЭЭХХЗГ-ын дарга Д.Нарантуяагийн ХОМ-т “Хүмүүн фарм” ХХК бичигддэг. Гэхдээ улсын бүртгэлээс харахад тус компанийн хувьцаа эзэмшигчээс 2017 онд хасагдсан байна.

Мөн тус компанид тендерийн түүх алга.


 Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар – Л.Бямбасүрэн

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн ХОМ-т ганцхан ЭТТ ХК-ийн хувьцаа эзэмшлийн мэдээлэл байна.


 Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар – Ц.Уртнасан

ШӨХТГ-ын даргаар ажиллаж буй Ц.Уртнасан өмнө нь ХОМ-тээ “Хайдан форсэ” гэх компанид хувьцаа эзэмшдэг хэмээн мэдүүлж байж.

Гэвч ийм нэртэй компани улсын бүртгэлд алга.


Тэмдэглэл: Энэ хуулиар төрийн өндөр албан тушаалтнууд нэг бол улс төрөө, нэг бол бизнесээ сонгох сонголттой нүүр тулна. Хуулийг УИХ-аар хэлэлцэж эхлээгүй байгаа ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанд үзэл санааг нь тайлбарласнаараа тун удахгүй олны анхаарлын төвд орохоор буй.

Агентлагийн дарга нарын хувьд байдал ийм, харьцангуй эрсдэл багатай харагдаж байна.

Үүнээс гадна бүх аймгийн засаг дарга нар болон УИХ, ЗГ-т үйл ажиллагаагаа тайлагнадаг Монголбанк, Сонгуулийн ерөнхий хороо зэрэг байгууллагуудын дарга нар ч хамаарч буй.


Энэ агуулгаарх редакцын өмнөх контент:

Бизнес, улстөрийн аль нэгийг сонгож, эхнэр нөхрөө албан тушаалаас явуулах УИХ, ЗГ-ын гишүүд агуулгыг ЭНД ДАРЖ уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-11 09:01

Улс орны ирээдүйг ханцуйндаа найма�##�агчид

Зочин
Зочин
2023-05-11 09:32

Агент дарга бол ёстой замхруулагчид ард нь чимээгүйхэн сууж байгаад будлиан хийгээд байдаг

Зочин
Зочин
2023-05-11 10:18

Зайлуул2

Зочин НАРАНГЭРЭЛ
Зочин НАРАНГЭРЭЛ
2023-05-15 08:16

ер нь яахаараа дандаа ЭТТ-гээд байдаг юм бэ жирийн ард иргэд ноогдол ашигаа хүртэж чадахгүй байхад дандаа �##�бан туша�##�тгууд �##�ь байдгийг хамаад дайрчихсан байдаг шдээ ер тэгээд төрийн �##�быг хувийн гэр бүлийн бизнес болдог энэ байдлаа таслан зогсоох цаг нь болсон яг одооноос цэвэрлэх хэрэгтэй байна

Холбоотой мэдээ

Back to top button