Нийгмийн

ТББХ: Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амрахыг гишүүд дэмжив

Д.Оюунхорол нарын 10 гишүүний өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд Бурхан багшийн их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын 15-ны өдрийг нийтээр тэмдэглэх баяр болгож, бүх нийтээр амрах тухай тусгасан билээ. Энэ дагуу нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2019.10.23/ хэлэлцлээ. Улмаар Бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэлт өдөр болгон бүх нийтээр амрах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: “Энэ бол амралтын өдөр шинээр нэмж байгаа хэрэг огт биш. Гадны орнуудад шашны баярууд олон бий. Монголд яагаад ийм баяр болдоггүй вэ гэдэг асуудлыг сүсэгтэн олон тавьж байна.  Олон улсад энэ өдрийн энх тайван, ёс суртахуун, эрдэм ухаан, энэрэл, түүх соёлоо дээдлэх шашин, соёлын баяр болгон тэмдэглэдэг. Юу ч гэж хэлэгдсэн би энэ өдрийг тэмдэглэх нь зөв гэж бодож байна” хэмээлээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт: Энэ хууль нь Үндсэн хууль болоод бусад хуулиудтай утга агуулгын хувьд зөрчилдөхгүй байгаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 364 сүм, хийд үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс буддын 134, христын 196, исламын 24, бусад 10 гэсэн судалгаа байна. Монгол Улсад бүх нийтээр амрах өдөр найм байдаг бөгөөд жилд 14 хоног амардаг. БНХАУ-д амратын өдөр найм, 26 өдөр амардаг.

Уг хуулийн төслийг энэ долоо хоногийн нэгдсэн чуулганаар хэлэлцэн батлах эсэхийг шийдэх юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Kelgreelm
Kelgreelm

Astromenda [url=http://ggenericcialisle.com]Buy Cialis[/url] Pyridium No Script Needed Low Price Cialis Kamagra Oral Jelly France

LesOrdiff
LesOrdiff

Buy Propecia In London http://buycialisuss.com - Buy Cialis Levitra Coupon Free Trial Cialis Order Now Free Shipping Fluoxetine Cod Accepted Amex Accepted

Холбоотой мэдээ

Back to top button