СПОРТ

“Алдар Танан гарьд” АНУ-ын армийн багтай хийсэн тоглолтод Б.Болдбаатар 30 оноо авчээ

БНХАУ-ын Үхань хотод үргэлжилж буй дэлхийн цэргийн спортын наадмын сагсан бөмбөгийн төрөлд үндэсний супер лигийн аварга “Алдар танан гарьд” багийнхан өрсөлдөж байна.

Тэд эхний тоглолтод БНХАУ-ын багт 104:71-ээр, дараа нь Конгогийн сагсан бөмбөгчдөд 74:72-оор дийлдсэн. Улмаар гурав дахь тоглолтдоо Катарын багийг 75:67-оор хожжээ.

“Алдар танан гарьд”-ын сагсан бөмбөгчид удаах тоглолтоо өчигдөр АНУ-ын армийн багийн эсрэг хийлээ. Дөрвөн үеийн турш эн тэнцүү үргэлжилсэн тоглотод америкчууд 88:86-аар хожжээ.

Тус тоглолтод Бат-Эрдэнийн Болдбаатар 30 оноо авч, самбараас 11 бөмбөг авч, хоёр оновчтой дамжуулалт дунджилснаар багийнхныгаа тэргүүлэв. “Алдар танан гарьд”-аас ОУХМ О.Ууганбаяр 17, О.Эрдэнэцогт 13 оноо авчээ.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Монгол
Монгол
2019-10-24 20:20

Сайн хүү сайн барилдаж болохоо байсан хэцүү цаг болжээ.

MatFuse
MatFuse
2020-01-20 03:45

Original CialisРІВ® 20mg Von LillyРІВ© [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Will Doxycycline Thin Blod Acheter Du Cialis En Su

StevSlarie
StevSlarie
2020-02-09 13:23

Pharmacie Qui Vendent Deux Viagra Et De Dapoxetine http://abuycialisb.com - cialis Stendra Where To Purchase Buy Cialis Articulo 45

Холбоотой мэдээ

Back to top button