Бизнес мэдээ

Юнител групп Дарханд 100 ажлын байр бий болголоо

Юнител групп Дархан хотод Хэрэглэгчийн үйлчилгээний төвөө нээж 100 гаруй ажлын байрыг шинээр бий болгожээ. Ингэснээрээ газар зүйн байршлаас үл хамааран Юнителийн хэрэглэгчид цаг алдалгүй үйлчилгээ авч, санал гомдлоо түргэн шуурхай шийдвэрлүүлэх боломжтой болсон байна.

Дарханы энэхүү шинэ оффис нь Улаанбаатар хотын оффистой ижил орчин үеийн шийдэл бүхий тохижилттой бөгөөд тав тухтай байх бүхий боломжийг бүрдүүлж өгснөөрөө давуу талтай юм.

Мөн Юнител групп орон нутгийн хөгжлийг дэмжих, нийслэл хотын хүн амын төвлөрлийг бууруулах зорилгын хүрээнд үйлчилгээний төвүүдээ бусад аймгуудад байгуулж, ажлын байрыг нэмэгдүүлсээр байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-22 15:41

Сайхан мэдээ байна, энэ их стрессийн хажуугаар

Зочин
Зочин
2023-05-22 17:49

Аятайхан мэдээ вэ, бусад орон нутгуудруугаа ч мөн сайн тэлж ажиллаарай

Холбоотой мэдээ

Back to top button