НИЙГЭМ

Автобусны картаа утаснаасаа цэнэглэх боломжтой боллоо

“U-Money” ухаалаг картад шинэ үйлчилгээ нэвтрүүлж байгаа талаар “U-Money” смарт карт компаниас өнөөдөр /2019.10.24/ мэдээлэл хийлээ.

Тодруулбал, өнөөдрөөс U-Money.mn вэб сайт ашиглалтад орж буй бөгөөд өөрийн ашиглаж буй “U-Money” картын 16 оронтой кодыг оруулснаар тухайн картын үлдэгдэл болон хэзээ ямар автобусанд, хаанаас суусан зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм болжээ. Мөн нийтийн тээврийн чиглэл болон таны суух автобус яг хаана яваа зэрэг мэдээллийг авах боломжтой юм байна.

Түүнчлэн хот хоорондын автобусны цагийн хувиар, нислэгийн цагийн хуваарийг харах боломжтой болж буй аж.

Үйл ажиллагааг нь улам өргөжүүлж арваннэгдүгээр сард U-Money.mn-ий мобайл хувилбар буюу аппликейшнг ашиглалтад оруулах аж.  Ингэснээр картын үлдэгдлээ утсаараа шалгаж, цэнэглэх боломжтой болох юм байна.

Тус компаниас оюутан залуусын дунд видео контентын “U can change” уралдааныг зарласан. Тус уралдаанд оролцохыг хүссэн залуус тус компанийн байранд ирж бүртгүүлэх шаардлагатай аж. Ялагчийг гурван сая төгрөг, хоёрдугаар байрыг нэг сая, гуравдугаар байрт шалгарсан бол 500 мянган төгрөгөөр урамшуулах ажээ.

Гэрээт цэгийн үйлчилгээг сайжруулах үүднээс банкны пост машинаар цэнэглэх боломжтой болгох аж. Энэ ажлыг арваннэгдүгээр сараас туршилтын журмаар нэвтрүүлэх юм байна. Ингэснээр смарт карт цэнэглэх цэгийг 1500-гаар нэмэгдүүлэх юм байна.

U-Money аппликэйшныг сайжруулж, дүрсээр ангилан ялган, хэдэн минутын дараа тухайн автобусны буудал дээр ирэхийг харуулдаг болсон байна.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button