ДЭЛХИЙ

Шоронд мэндэлсэн охин Харвардад элсэн оржээ

18 жилийн шоронд мэндэлсэн америк охин өөрийн мөрөөдлөө биелүүлж дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудын нэг болох Харвардад тэнцэж чадсан байна.

Ээж нь жирэмсэн байхдаа ял сонссон тул Скай Кастнер шоронд мэндэлсэн юм. Түүнийг аав нь ганцаараа өсгөсөн бөгөөд Скай багаасаа л аливаа зүйл сонирхолтой сайн сурагч байжээ.

Тэрбээр Техас мужийн Конрогийн ахлах сургуулийг төгсөхдөө дүнгээрээ гуравдугаарт жагссан аж. Бага сургуульдаа Скай зөвлөгч хүнтэй холбож өгдөг хөтөлбөрт хамрагдаж Мона Хэмби нэртэй эмэгтэйтэй танилцаж дотноссон нь түүнд том тус болсон байна.

Скай Монагийн талаар ярихдаа “Монагийн надад зааж зөвлөж өгсөн бүх зүйл маш их үнэ цэнтэй байсан” гэсэн юм.

2022 оны гуравдугаар сард Мона өөрийн нөхөр Рэндитэй хамт Скайг Харвардын их сургуулийн кампус руу дагуулж явжээ. Тэрхүү явдлын дараа Скай Харвардад орох зорилго тавьж үүнийхээ төлөө шаргуу зүтгэн мөрөөдлөө биелүүлж чадсан байна.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Fffdxxxffggh
Fffdxxxffggh
2023-05-31 00:57

huurhii ohin bn.

Эрдэнэ
Эрдэнэ
2023-05-31 20:17

Сайхан мэдээ

Холбоотой мэдээ

Back to top button