БОЛОВСРОЛНИЙГЭМ

БСШУСЯ: Сургуулийн орчинд “Halloween”-ий баярыг тэмдэглэхгүй

Өнөөдрөөс /2019.10.25/ зургаа хоногийн дараа буюу аравдугаар сарын 31-нд Халлоуины баяр тохионо. Барууны орнуудад “Сүнсний баяр”, “Аймшгийн баяр” гэхчлэн нэрлэж тэмдэглэдэг, уран зөгнөлт муу дүрийн баатруудын баг, өмсгөлийг өмсдөг энэ баярыг манай орны хүүхэд, залуус сүүлийн жилүүдэд ихээр сонирхон тэмдэглэх болсон. ЕБС-ийн сурагчид энэ өдөр дүрэмт хувцсаа өмсөлгүй аймшгийн баатрын дүрд хувиран нүүрээ будаж, элдвийн өмсгөл өмсдөг байдал бий болоод удаж буй.

Харин өнгөрсөн жил БСШУСЯ-наас энэ баярыг ЕБС-иудын хүрээнд тэмдэглэхгүй байх чиглэлийг албан бичгээр гаргасан байдаг. Үүндээ, “Халлоуин буюу сүнсний баяр нь Монгол Улсад нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрийн жагсаалтад тусгагдаагүй тул энэхүү баярыг сургуулийн түвшинд зохион байгуулалттайгаар тэмдэглэхгүй байх чиглэлийг өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулиудын удирдлагад өгч, хяналт тавьж ажиллана уу” хэмээн заасан буй.

Тус яамны зүгээс уг чиглэл энэ жил ч хүчинтэй хэвээр гэдгийг хэлж байна. Тодруулбал, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан энэ тухай өөрийн нүүр хуудсанд мэдээлжээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Танд таалагдах

Close
Back to top button