Сонгуулийн хууль ч яах вэ, Улстөрийн намынхыг амжуулах сонирхол бий юу
Эрх баригчид ҮХӨ-өө хийчихсэн. Одоо төсвийн тодотголоо хийж, Сонгуулийн тухай хуулиа батлах нэн түрүүний асуудлууд бий. Хуулиараа бол зургаадугаар сарын 23-наас өмнө УИХ-ын сонгуулийн тухай хуулиа батлах учиртай.
Үндсэн хууль: III бүлэг
- 21.4.Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно гэх заалт бий.
Тиймээс энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /анхны хэлэлцүүлэг/ -ийг оруулж ирсэн байна.
Тэгэхээр энэ сардаа багтааж хэлэлцээд зовлонгүй батлачих чигтэй.
Харин энэ хаврын чуулган завсарлахаас өмнө хүлээгдэж буй нэг чухал хууль бол Улстөрийн намын тухай хууль. Улстөрийн намуудын санхүүжилтийг ил тод болгоход чиглэсэн чухал заалтууд эл хуулиар орж ирж байгаа. Энэ утгаараа парламентад суудалтай намууд сонгуулиас өмнө батлах сонирхол бий юу гэдэг асуудал. Даваа гарагт МАН бүлгийн хурлаараа эл хуулийг батлах шаардлагтай жагсаалтад оруулсан тухайг М.Оюунчимэг гишүүн юутай ч дуулгасан.
Энэ удаагийн хаврын чуулган 75 хоногоо гүйцээж завсарлах болзлоо хангах хугацаа зургаадугаар сарын 29-ний өдөр. Энэ сарын 30-ны баасан гарагт хаврын чуулганаа завсарлуулах боломжтой.
Үүнээс урьтаж амжуулах сонирхол эрх баригч МАН-ынхнаас хамаарах болчхоод байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Neg mor neg tiish bolgood batlachih heregtei dee..
namiin tuhai huulid oorchlolt oruulj hatuu gishuungui mon namiin deregdeh toriin bus baiguullagiig huuliar horigloh heregtei.